Дэлхийн шилдэг кино цуврал: “Хуримын зууч”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Бүтээсэн улс: АНУ

Бүтээсэн он: 2007

Найруулагч:Кен Квапис

Гол дүрд:  Робин Уиллиамс, Мэнди Мур, Эрик Кристиан Олсен

Кино зохиолыг бичсэн: Винс Ди Меглио, Тим Расмуссен

Дэлхийн хэмжээний нээлт: 2007.07.03

Сэди, Бен хоёр бол хоорондоо нэгхэн алхамын зайд орших хязгааргүй дурлалт хосууд юм. Гэтэл тэрхүү ганц алхам бол тэдний хувьд төсөөлөшгүй төвөгтэй болохыг тэд мэдрэх болно. Хамгийн гол нь залуус өөрсдийн ирээдүйдээ хамгаас итгэл төгс байх шаардлагатай. Үүнд сүйт бүсгүйн гэр бүлийн зарчим улам жлал их нөлөөлдөг. Тэгвэл энэ удаад хосуудын ойлголцолд Сэдийн гэр бүлийн “цэнхэр цустан” гэх уламжлалыг дагах шаардлага гарна. Хамгийн гол нь тэдний гэр бүлийн тойрог буюу хэмнэлд гадны хэн ч саад болохгүй байх ёстой ажээ. Яг энэ үед хосуудад туслахаар хуримын гэрч Фрэнк гарч ирнэ. Хамгийн гол нь Фрэнк тэр хоёрт нэг болзол тавина. Тэр нь хосуудыг гэр бүлд бэлтгэх курст суухыг шаардасан явдал байлаа. Чухамдаа эндээс л киноны жинхэнэ адал явдал эхлэнэ…    

Робин Уиллиамс

1951 07 21-нд АНУын Илинойсын Чикаго хотод төрсөн.

Түүний эцэг нь алдарт “Форд” компанийн томоохон удирдлагын нэг байсан. Түүний багын үнэнч анд нь хайртай яст мэлхий, нохой хоёр нь байсан. Дунд сургууль төгссөнийхөө дпараа тэрээ ганцаарчирсан жүжиглэх урлагаар хичээллэж эхэлсэн. Ингээд тэрээр Нью Йоркийн Жуллиардын драмын сургуульд элсэн оржээ. Тэр цагаас хойш хэдэн жилийн дараа гэхэд тэрээр нэгэн бааранд тоглолтынхоо үеэр ирээдүйн эхнэр Валери Вилардитай танилцсан.  Анх тэрээр Лос Анжелест “Морк Монди” хэмээх хошин цувралд харь гарагийн хүний дүр бүтээсэн билээ. Тэгвэл Робины анхны дэлгэцнээ бүтээсэн дүр нь 1980 оныд гарсан “Попай” юм. Удалгүй тэрээр эхнэрээсээ салж өөрийн хүүхдийн асрагч байсан Мари Гарсезтай суусан бөгөөд тэд Зэльд, Коуди хэмээх хоёр хүүхэдтэй болжээ. Ингээд ттүшний дэлгэцийн дүр бүтээх ажил цааш үргэлжилсэн бөгөөд 1987 онд “сайн байна уу Вьетнам” кино нь түүнд анхны Оскарыг авчирч өгчээ. Мөн түүний араас “Үхсэн найрагчийн нийгэм” болон “Хаан ба загасчин” зэрэг кино нь жил дараалан Оскарт нэр дэвшиж чадсан юм.           

1997 онд түүний олон жил хүсэн хүлээж байсан  удаах Оскар “Ухаантай Уилл Хантинг” хэмээх киногоор иржээ. 

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top