Өвөрмонгол иргэнийг зориудаар дайрч алсан хятад жолоочид цаазын ял оноов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Энэ оны тавдугаар сарын 8-нд Өвөрмонголын иргэн Мэргэн хэсэг нөхдийнхөө хамтаар гэрийнх нь хажуугаар хэтэрхий дээрэлхсэн өнгөөр дуу хадаан, шороо цацан өнгөрөх ачааны машины жолооч нарт уурлан замын хажууд эсэргүүцлээ илэрхийлэн зогсоход Ли Линь Дун гэгч зориудаар замаасаа хазайн түүнийг дайрч алсан нь урд хөршид багагүй шуугиан дэгдээсэн билээ.Тэгвэл хэдхэн хоногийн өмнө мөн нэгэн өвөрмонгол иргэнийг зориудаар дайрч алсан ачааны машины жолооч Сунь Ши Нин гэгчид цаазаар аваачих ял оноов. Сунь Ши Нин гэгчид дайруулж, амь насаа алдсан Янь Вэн Лунь нь Абагасын хошууны нүүрсний үйлдвэрийн ажилчин байжээ. Сунь Ши Нин зургадугаар сарын 15-нд Янь Вэн Луний амийг нь хөнөөх аюултайг мэдсээр байж дээрээс нь дахин дахин дайрсан учир ийнхүү шүүхийн зүгээс ямар ч ялын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэж үзсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top