Найман настай охиныг алан хядагчаар ашиглажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

 Найман настай охиныг амиа хорлогч алан хядагч болгосон эмгэнэлтэй явдал гарсан тухай Исламын Бүгд Найрамдах Улсын Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурджээ. Алан хядагчид охиныг Афганистаны өмнөд хэсэгт орших Урузган муж дахь алан хядах ажиллагаанд ашиглаж, охин нас баржээ. Дотор нь дэлбэрэх бөмбөг хийсэн цүнхийг ойролцоо зогсох цагдаагийн машинд суугаа хүмүүст аваачиж өгөхийг охиноос хүссэн байна. Тэсрэх бөмбөгтэй гэдгийг нь мэдээгүй охин хүсэлтийг нь биелүүлэхээр яваад нас баржээ. Цагдаа нар тэсрэх бөмбөгт өртөөгүй бөгөөд зөвхөн найман настай охин л амиа алдсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top