Өмнөд Солонгосын баруун эргийг дайрсан Меари хар салхи есөн хүний аминд хүрч, гурван хүн сураггүй болоод байна. Сураггүй бологсдын дунд эрэг дээр явж байгаад далайн давалгаанд шидэгдэн алга болсон гурван настай хүү байгаа аж. Меари хар салхи Өмнөд Солонгосыг дайрсны дараа Хойд Солонгосыг чиглэн нүүсэн байна. Гэхдээ гамшиг Хойд Солонгост хэдий хэмжээний хохирол учруулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )