Хүйсээр ялгаж ярихыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Шведийн нийслэл Стокольм дахь Эгалиа хэмээх цэцэрлэг хүүхдүүдийг хүйсээр ялгаж, "тэр охин", "тэр хүү" гэх мэтээр ярихыг хоригложээ. Тус цэцэрлэг хүүхдүүддээ багаас нь хүнийг хүйсээр ялгадаггүй хүмүүжилтэй болгох гэж хичээж буй нь энэ аж. Түүнчлэн хүү гэхээр эршүүд, хатуу чанга байх ёстой, охин гэхээр эрх танхи, хөөрхөн байх ёстой гэсэн нийтлэг ойлголтыг үгүй хийж, хүүхдүүдэд өөрийнхөө хүссэнээр хэн байхаа шийдэх эрх чөлөө олгох гэнэ. Үүний тулд хөвгүүдийг машин, охидыг хүүхэлдэйгээр тоглуулдаг уламжлалт цэцэрлэгийн арга барилыг ч халжээ.

Эх сурвалж: Ардчилал сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top