ОХУ-ын судлаачид 2031 он гэхэд харь гарагийнхантай уулзана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

ОХУ-ын сансар судлаачид 20 жилдээ багтаан харь гарагийнхантай холбоо тогтоох болно. Бидний үзэж байгаагаар өөр гараг дээр амьдрал байдаг нь тодорхой. Ойрын 20 жилдээ багтаан тэр гарагийг олох болно гэж Оросын шинжлэх ухааны академийн захирал Андрей Финкелстэйн мэдэгдлээ. 
Үүгээр ч зогсохгүй олон улсын шинжлэх ухааны академийн хурлыг зохион байгуулан нарны нөлөөгөөр харь гарагт ургамал ургуулах гэнэ. Тодруулбал 10 жилийн дараа аль нэг нарны гарагт дэлхий дээр ургадаг ургамлын 10 хувь нь ургах юм байна. 
Оросын судлаачдын үзэж байгаагаар устай л бол ямар ч гараг дээр амьдарч  болно гэнэ. Мөн судлаачдын таамаглаж байгаагаар харь гарагийнхан хоёр гар, хоёр хөл, нэг толгойтой бөгөөд биднээс өөр өнгө бүхий арьстай байх  магадлалтай гэнэ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top