Ираний сансар судлалын агентлагийн тэргүүн Хамед Фазели тус улсын эрдэмтдийн бүтээсэн “Kavoshgar 5” хиймэл дагуул амьд сармагчин суулган хөөргөхөөр төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ. “Kavoshgar 5” хиймэл дагуул нь 285 кг жинтэй бөгөөд ирэх сарын 23-нд хөөргөх урьдчилсан төлөвлөгөө гараад байна.
Өнөөдрийн байдлаар сансарт нисгэхээр таван сармагчин тусгайлан сургасан бөгөөд бүгд сайтар бэлтгэгдсэн гэнэ. Тэдгээр сармагчингууд сансарт нисэх тусгай шалгалт өгсөн бөгөөд бие бялдрын хувьд эрүүл, тогтмол эмчийн хяналтад байгаа юм байна. Тэднийг сансарт нисэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээнд хамруулан цусны даралт, сахарын хэмжээ зэргийг нь дахин шалгах ажээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )