Хью Хефнер шинэ найз охинтой боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Хью Хефнер гэрлэлт нь бүтэлгүйтсэн ч сэтгэлээр унахгүйгээр болзоонд явж аз жаргалтай байна. Тэрээр сэтгүүлийнхээ 2011 оны 11-р сарын мисс болох бүсгүй  болзоонд урин, цагыг зугаатай өнгөрөөж, энэ талаар өөрийнхөө твиттерт бичжээ. 
Энэ удаагийн болзооны эзнээр Шера Бечард хэмээх 27 настай Франц-Канадын эрлийз загвар өмсөгч бүсгүй тодорсон бөгөөд тэрээр  2011оны 11-р сарын сэтгүүлийн нүүр хуудсыг чимэглэх ажээ. Хеф өөрийн твиттертээ Шера бол миний шинэ найз охин бас манай сэтгүүлийн нүүр царай хэмээн бичсэн байна.
Саяхан л ганц бие байх нь бөөн эрх чөлөө. Сайхан байна гэж бичиж байсан эрхмийн бодлыг залуу сайхан бүсгүй амархан өөрчлөх юм даа.

 А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top