Англид энэхүү хачирхалтай явдал тохиолджээ. Английн бялуу чимэглэгч Шарлот Маттью 30 өндөг худалдан авсан байна. Түүний худалдан авсан өндөгний 29 нь хоёр өндөгний шартай байжээ. Тэрээр бялуу хийхийн тулд бүх насаараа олон мянган өндөг хэрэглэж байсан ч хэзээ ч 2 өндөгний шартай өндөг харж байгаагүй гэнэ.
Шарлот Маттью нэг доор ийм олон өндөгний шар харсандаа арай гэж итгэсэн бөгөөд энэ өндгийг гаргасан тахиа лав хамгийн хүчирхэг тахиа гэж хийсэн бичлэгтээ дурьдсан байна.
Дашрамд дурьдахад хоёр өндөгний шартай өндөг нь хэвийн өндөгнөөс ялимгүй том байдаг гэнэ. 1000 хэвийн өндөг тутамд нэг удаа 2 өндөгний шартай өндөг гардаг бөгөөд энэ нь овуляцийн үед цөөн тохиолддог ажээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )