Тэр нэгэн ням гарагийн цэлмэг өглөө II Йоанн Павел ертөнцийн гуравдахь мянганы анхны улаан өндөгний баярын уншлагыг ёс төртэй vйлдэж, тvмэн олонд аз жаргал, сайн сайхныг хvсэн ерөөсөн бэлэг дэмбрэлт vгээ 30 хэлээр тайвуухан өгvvлжээ…
…Энэ мөчид Гэгээн Петрийн талбай дээр хуран чуулсан хэдэн мянган сvсэгтэн болон уг vйл явдлыг телевизээр харж суусан сая сая хvний дунд тvvнийг бишрэгчдээс гадна хурдан нvд анихыг хvсэгчид цөөнгvй байсныг нуух юун. Гэхдээ vнэн хэрэгтээ бол vзэн ядалт бvхэн өөрийн шалтгаантай байдаг. Тэдгээрийн нэг нь Ромын Пап ламтан ертөнцийн католик шашинтны тэргvvн агаад тvvний захиран засагдаж буй Ватикан нь хэдэн зууны туршид дэлхийн хамгийн хvчирхэг “санхvvгийн корпораци”-ийн нэг байсаар ирсэн. Энэ нь vзэн ядалтын хамгийн гол шалтгаан байж болох юм.
Тэгвэл Ватикан хэдээр “vнэлэгдэх” бол…
Ромын католик шашны сvм хийдvvдийн төсөв мөнгө ганц сvсэгтэн олны хандив, шашны эд өлгийн зvйл, дэлгvvрийн орлогоос бvрддэг гэвэл тэрэн шиг том эндvvрэл хаана байхав. Тэгвэл Ватиканы төлөөний олон хvн өндөр мэргэжлийн санхvvч байдаг бөгөөд тэдгээр нь 44 гектар энэ бяцхан улсын нутагт төдийгvй дэлхийн хаа сайгvй мөнгө хvvлэх ажлыг тасралтгvй хийж байдаг. Энэ утгаараа тэдгээр санхvvчид зарим нэгэн дээд амжилтыг тогтоосон байдаг. Жишээ нь, Тvvхэнд харгис дарангуйлагч хэмээн тэмдлэгдсэн Муссолинитэй нууц гэрээ хэлэлцээ хийж тохиролцсоны дагуу Ватикан 1929 онд Италиас 750 сая лир, нэг тэрбум vнэт цаас зэрэгийг тавхан хувийн хvvтэй зээлдэн авч эргэлтэн оруулсан нь одоо болтол дэлхийн эдийн засагчдын гайхшралыг төрvvлдэг. Мөн тэрхvv эргэлтийн хөрөнгийнхөө ашигаар Ватикан дэлхийн өнцөг булан бvрт vл хөдлөх хөрөнгө, гvйлгээ сайтай акц, гадаад валют худалдан авсан юм.
Гэтэл 1970-аад оны сvvлчээр II Йоанн Павел сvм хийдийнхээ тvvхэнд анх удаа санхvvгийн тайлангаа олон тvмэнд ил тод мэдээллээ. Ийнхvv Ватиканы хэмжээлшгvй их баялагийн тухай сvсэгтнvvдийн буруу ойлголт энэ vеэс эхлэн алга болжээ. Тэд тухайн vед юуг ойлгосон гэхээр бурханы шавь нарын мөнгө нь хvрэлцэхээ болиод төсвийн алдагдал нь санаанд оромгvй өсч, өр зээл нь жилээс жилд арвижсаар байгааг ийнхvv мэдэж авсан байна. Энэхvv санхvvгийн хvндрэл нь 1990 он хvртэл vргэлжилсэн юм. Чухам тэр vеэс л Бурханы шавь нарын мөнгөний авдарын тvлхvvрийг Папын зарлигаар тvvний нутгийн хvн болох Детройтын архиепископ Эдмунд Каземир Щоке барих болжээ. Ватиканы эдийн засгийн гол төлөөлөгч энэ хvн улс орондоо санхvvгийн хувьсгалыг хийж чадсан гэдэг. Мэдээж шинэчлэлийн гол агуулга нь санхvvгийн хэмнэлт байлаа.
Кардинал Щоке дэлхийн өнцөг булан бvрт байдаг орлогогvй жижиг сvм хийдийг хайр найргvй хааж, тvvний оронд томоохон vл хөдлөх хөрөнгийн наймаа, санхvvгийн vйлчилгээ хvртэл эрхэлж эхэллээ. Тvvний гол амжилт нь 1991 онд гарын vсэг зурсан епископуудын бага хурлын баримт бичиг бөгөөд vvний дагуу католик шашны хийд бvхэн өөрийн орлогын тодорхой хувийг Ватиканы банкинд шилжvvлж байх vvрэг хvлээжээ. Кёльн, Болстон зэрэг томоохон хотуудын католик шашны төвvvдийн мөнгөн орлого, дэлхийд алдартай “Swatch” пvvсийн эргэлтийн хөрөнгөтэй тэнцvvхэн гээд бодохоор энэ баримт бичгийн ачаар асар их хэмжээний мөнгө Ватиканы мөнгөн санд урсан орж ирсэн нь тодорхой. Сvмvvдийн кардинал нь шилжvvлэх мөнгөнийхөө хэмжээг өөрсдөө тодорхойлдог ч хоёрхон жилийн дараа гэхэд гэгээнтний санд 10.4 тэрбум лир хуримтлагдаад байжээ. Зөвхөн нэг жилийн дотор гэхэд л 30.6 тэрбум лир хуримтлагдсан ч тохиолдол бий. Хийдvvдийн орлогын дийлэнх нь музейн тасалбар, шаадан марк, гэгээнтний номыг хэвлэх эрх, шашны судрын орлого зэргээс бvрддэг ажээ. Тэр дундаа “Гэгээн Петрийн зоос” буюу дэлхийн католик шашинтнуудын жил бvрийн уламжлалт өглөг ч тус орлогын нэлээдгvй хувийг эзлэнэ.
Тvvнчлэн vл хөдлөх хөрөнгийн худалдааны ачаар Ватикан Ром хотноо 850 тансаг орон сууц, 5000 оффисийг эзэмшдэг болжээ. Мөн 50 сая долларын vнэтэй Ватиканы алтан гулдмайнууд Америк, Европ тивийн алдартай банкуудад хадгалагдаж, хувь ашиг нь Пап ламтаны банкны данс руу цутгаж байдаг болов. Ийнхvv ерөнхий санхvvчийн vйл ажиллагааны ачаар Ватикан 1993-1994 онд төсвийн алдагдалаа даван туулж 0.7 тэрбум лирийн ашиг ч олжээ. Чухамдаа тэр vеэс хойш бурханы шавь нарын мөнгө санхvvгийн ашиг дахин жилээс жилд нэмэгдэх болжээ.
Ээлжит сонгууль…
1978 оны 10 сарын 14-ны vдэш Сикстиний сvмийн оройгоор шингэн цэнхэр утаа алгуурхнаар дээш олгойдлоо. Кардиналуудын зөвлөл шинэ Папыг сонгож буй нь энэ. Сvмийн талбай дээр сонгуулын хуудсыг заавал шатаадаг уламжлалтай учир ийнхvv утаа суунагладаг аж. Хэрэв нэр дэвшигч зөвлөлийн гишvvдийн гуравны хоёроос илvv санал авч чадаагvй бол шатаахаар зэхэж буй сонгуулийн хуудсан дээр хар өнгийн нунтаг цацна. Ингэсэн тохиолдолд Ватиканы тэнгэрт хар утаа суунаглах ёстой. Тэгэхдээ тэр жилийн намар Ром хотынхон Ватиканы тэнгэр найман удаа хар утаа суунаглахыг харжээ.
Гэтэл сонгууль явагдах болсонтой холбоотой нэгэн цуу яриа гарсан нь I Йоанн Павелийг зvрхний хvнд өвчин туссан тул зориуд хор өгч хороолоо гэсэн явдал байв. Гэвч vнэндээ I Йоанн Павел тэр оны есөн сард зvрхний шигдээсэр нас барсан нь тогтоогдсон юм. Ингээд Ватикан даяар Папын ээлжит сонгууль явагдсан нь энэ байлаа. Санал хураалт эхэлснээс хойш хоёрхон цагийн дараа Кардиналын зөвлөлийн тэргvvн ламтан гэгээн Петрийн сvмийн сэхээвчя дээр гарч ирээд “-Шинэ Пап сонгогдлоо.” Хэмээн өндөр дуугаар олон тvмэнд мэдэгдэв. Ийнхvv II Йоанн Павелаар өргөмжлөгдсөн, Краков хотын иргэн, архиепископ Кароль Войтила гараараа даллан хөөр баяраа нууж ядан байгаа сvсэгтэн олонтойгоо мэндчиллээ. Ромын католик шашны сvмийн оршин тогтносон тvvхэндээ анх удаа слав гаралтай хvнийг Пап ламтанаараа сонгож байгаа нь энэ байлаа. Урьд өмнө нь Папаар сонгогдож байсан зургаан герман кардиналыг эс тооцвол дан роман хэлээр ярьдаг орнуудын төлөөлөгчид Ватиканы тэргvvнээр тодорч байсан юм.
Шvvмжлэгч болох Войтила хvv
Ватиканы гвардын харуулууд зvvрмэглэнхэн, Ром хотынхон дуг нойрондоо байх тэр л vеэр Апостопын ариун ордоны гурван давхрын нэгэн умгар өрөөнд өглөө болгоны 06:30-д ширээний гэрэл гялсхийн асдаг билээ. Тэр гэрэл 22 жилийн өглөө бvхэн турш ийнхvv асч байгаа нь тэр. Энэ өрөөнд орж vзсэн цөөхөн зочидоос бусад нь Бурханы газар дээрх ганц төлөөлөл болох хvн шөнө болгоныг энд өнгөрөөдөг гэж vv хэмээн эргэлзэх байх. Тэр умгар өрөөг Ватиканы бусад олон харшийн гял цал тансаг байдалтай даанч харьцуулашгvй. Хатуу нарийхан ор, жижг хивс, хоёр зөөлөн буйдан, ширээ, цайран гэрэлтэх хананаа эртний зурагнууд…
Польшийн хязгаар нутгийн Вадовичи хэмээх бяцхан хотноо Войтилагийн гэр бvлийнхэн амьдарч байсан байшинг өдгөө гэр музей болгожээ. Байшингийн нэгдvгээр давхарт гэгээнтний бичсэн номын vзэсгэлэнг нээж, хоёрдугаар давхарт нь залуу хvvгийн завины сэлvvр, уулын цана, хувийн эд хэрэглэл, гэлэнгийн урт хормойт хар хувцасыг нь дэлгэн тавьжээ. Энэ бvхнийг олон тvмэнд vзvvлэхийн тулд тэнд амьдарч байсан найман өрх айл бөөн байр хөөртэйгөөр нvvн одсон гэдэг. Энэ шар чулуун байшинд жилд 180 гаруй мянган жуулчин, сvсэгтэн ирдэг байна.
Вадовичи хотын тэрхvv байшин хамгийн гунигт дурьдатгалтай минь холбоотой хэмээн гэгээнтэн нэгэнтээ хэлжээ. Тэрбээр зvрх сэтгэлийг нь имтэлсэн ганцаардлаас гарахын тулд сургуулийнхаа теарт тоглолт хийдэг байжээ. 1938 онд театрынхан архиепископ Адам Сапегад бvтээлээ тоглож, харин Войтила мэндчилгээнийх нь vгийг хэлжээ. Тоглолтын дараа санваартан хvvд дөхөж ирээд ирээдvйд юу хийх санаатай байгааг нь сонирховол “хэл шинжлэгч ч юм уу театр судлаач болно” хэмээн хариулжээ. “Харамсалтай л байна. Авьяас билгээ бурхан зориулах юм биш vv” хэмээн ламтан хvvгийн алсыг нь бодсон янзтай хэлжээ. Яг энэ мөчид л хvvгийн амьдралд шийдвэрлэх эргэлт гарсан юм.
Ватиканаас тэнгэрт хальсан зам…
II Йоанн Павелийн амьдралынхаа сvvлийн мөч хvртэл найз нөхддөө vнэнч тэдэнтэйгээ байнга уулздаг байсан хэмээн сvсэгтэн болон бурханы шавь нар нь дурсдаг. Пап болсон хойноо ч гэсэн тэрээр дунд сургуулийн нэг ангийн анд Ежи Клугертэйгээ багын хочоор нь “Лолик” хэмээн дуудан уулзаж, жилдээ хэд хэдэн удаа хамт зоог барьдагш байлаа. Мэдээж хоёр өвгөн залуу зандан насных шигээ уулын цанаар гулган, хөл бөмбөг тиоглож чадахгvзй лдээ. Гэхдээ л тэд байнга л хөгжилдөн, инээлдэж, дуу хөгжим сонсон, ном уншин цагийг уйдахааргvй өнгөөрдөг байлаа.
Гэгээнтэн гvн ухаан, социологи судалж, тvvхийн ном унших дуртай нэгэн байжээ. Ялангуяа Достоевский, Рильке нарын бvтээлийг дахин дахин уншдаг, гадаадын найман хэлийг төгс эзэмшсэн нэгэн. Ватиканы 2000 жилийн тvvхнээ II Йоанн Павелийн он жилvvд хамгийн гэрэл гэгээтэй нь байжээ. Тvvний хvчин чармайлтаар Ватикан дэлхийн улс төрийн бодлогын өндөрлөгт гарч ирсэн төдийгvй коммунист дэглэм нуран унаж сая сая хvний оюун санааны дарлалаас чөлөөлөгдөхөд тэрээр асар хvчтэй нөлөө vзvvлж чадсан ч гэдэг.
Энэ хvн Югославийн холбооны улсуудын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч, өмнө нь Ромын Папууд хөл тавих нь битгий хэл дурсдаг ч vгvй байсан улс орнуудад айлчилж, Ватиканыг НVБ-д төлөөлөлтэй болгож чадсан. Тvvний хvчинд католик сvм Дарвиний онолыг хvлээн зөвшөөрч, Бруно, Ян Гус, Галилей нарыг өршөөн хэлтрvvлсэн билээ. Гэхдээ vр хөндөх, санваартан эхнэр авах, бvсгvй хvн сахил хvртэх, иижл хvйстэний гэрлэлт, гэгээнтний нvгэлгvй амьдралыг номлолыг Пап огт хvлээн зөвшөөрдөггvй байв.
Мөнгө санхvvгийн асуудалд тэрээр маш нухацтай ханддаг бөгөөд санваартаны санаанд багтамгvй оновчтой шийдвэрийг гаргадаг нь хал vзсэн санхvvч нарыг гайхшруулж байжээ. 1992 онд Пап хорт хавдарын хvнд хагалгаа хийлгэж байсан. Хэдий Ватикан тvvний хvнд өвчний тухай цуу vгийг эрс няцаадаг байсан ч биеийн байдлаа сайнгvй байгааг ламтан өөрөө ч хvлээн зөвшөөрдөг байжээ.
Эхэлснээ эцэст нь хvргэдэг ламтан өөрийг нь олон хvн бурханы оронд одоосой хэмээн боддогийг гадарлагдаг төдийгvй хувийн нарийн бичгийн даргынх нь өгvvлснээр “таны бие ямархуу байна” гэсэн сэтгvvлчийн асуултанд тэрээр “та нар харахгvй юу. Бурханы ивээлээр би одоо ч алтан нарыг харж байна” хэмээн хариулж байжээ. Хармсалтай нь энэ тvvний хэвлэлд өгсөн сvvлчийн ярилцлагын хамгийн төгсгөлийн vг байлаа.
Р.Слава
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )