Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Азийн олимпын зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал цахимаар боллоо. Хурлын үеэр ирэх жил БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдох Азийн наадамд жэндерийн тэгш байдлыг ханган оролцуулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.

Азийн наадамд оролцоход ямар нэг урьдчилсан шалгуур байхгүй учраас тухайн улс орны спорт холбоод хэнийг явуулахаа өөрсдөө шийддэг. Гэхдээ наадамд өрсөлдөх тамирчдаа сонгохдоо жэндерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг Азийн олимпын зөвлөл уриалжээ.

“Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоо нэмэгдсэнээр тэдний спортын ур чадвар ахихын зэрэгцээ цаашид илүү өндөр түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ач тустай. Азийн наадам нь зөвхөн медаль авахын төлөө бус, цэвэр шударга орчинд нөхөрсгөөр өрсөлдөх талбар юм” хэмээн Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хуссейн Аль Муссаллам өгүүлсэн байна.

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top