Умард Солонгосын эрх баригчид ирэх оны дөрөвдүгээр сард тохиох тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан хийх их бүтээн байгуулалтад оюутнуудыг дайчлах зорилгоор улсынхаа бүх их сургуулийг 10 сарын хугацаагаар хаасан байна. Үүнд төгсөх курсын болон гадаадын оюутнууд хамрагдахгүй байж болох тухай мэдээллийн Киодо агентлаг Сөүл хотоос мэдээлжээ.
Ирэх оны дөрөвдүгээр сард Умард Солонгост тус улсын одоогийн удирдагч Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойг тохиолдуулан тус улсын эдийн засаг үсрэнгүй хөгжих ёстой гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан одоо тус улсад олон тооны барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )