Хоолны тvvхээс: МЭӨ 3000 оноос хvмvvс шөлтэй хоол идэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29
  • МЭӨ 10 онд шар айраг болон талх бий болсон. Харин 1568 оноос шар айргийг шилэнд хийж vйлдвэрлэх болжээ
  • Ойролцоогоор МЭӨ 6000 онд бяслаг бий болов
  • МЭӨ 3000 оноос хvмvvс шөлтэй хоол идэж эхэлжээ
  • МЭӨ 2737 оноос цай ууж эхлэв.
  • МЭӨ 1500 онд шоколад бий боллоо. Гэхдээ сvvн шоколад 1875 оноос хvнсэнд хэрэглэгдэж эхэлсэн аж
  • МЭӨ 1200 он чихэр гэдэг амттан худалдаанд гарч эхэлэвхарин өнөө vеийн чихрийн vндэс суур 19 зуунд л бий болжээ
  • МЭӨ 1000 он гэхэд давсалсан өргөст хэмх хvнсний хэрэгцээнд орж ирлээ
  • МЭӨ 500 оноос хиам гээчийг идэх болов
  • МЭӨ 490 оноос чанаж иддэг гоймонг “бvтээв”. Харин шпагетти 1819 онд анх хийгджээ
  • МЭ-ний 1 зуунд дэлхийн улс орнуудын гал тогоонд бялуу, пицца гэх хоолны цэс нэмэгджээ
  • МЭ-нйи 2 зуунд Япончууд цагаан будааны суши хийж идэхийг мэддэг боллоо
  • VII зуунаас Солонгост алдарт байцааны ким-чи бий болов
  • XIII зуун вафли бий болжээ
  • 1487 онд америкийн vндэсний хоол гэж болох сосисктой “хот дог” бий болсон
  • 1495 онд мармелад бvтээгдэв
  • 1544 он гэхэд Европчууд улаан лоолийг хэрэглэдэг болжээ
  • Тэгвэл 1563 онд энэ тивийнхэн анхныхаа төмсийг идэж vзжээ. Харин Андийн нурууны индианчууд тэднээс долоон мянган жилийн өмнө төмсийг хэрэглэдэг болооод байв
  • 1621 онд попкорн хийх төхөөрөмжийг бvтээсэн
  • 1680-аад онд франц маягийн шарсан төмсийг Европ тивийнхэн таалах болжээ
  • 17-р зуунд дэлхийн хоолны цэсэнд амтлагч кетчуп бий болов. Харин дэлхийд алдартай Hienz компани өөрийн нэрийн кетчупаа 1876 оноос vйлдвэрлэж эхлэв
  • 1756 онд майонез худалдаанд гарлаа
  • 1798 оноос алкогольгvй хийжvvлсэн ундааг бvтээжээ. 1835 оноос хийжvvлсэн ундааг шилэн саванд савлах болж. 1885 онд нимбэгийн хvчил нь Dr.Pepper-ийн цэсэнд орсон бол 1898 оноос Pepsi-Cola нимбэгийг хэрэглэх болов
  • 1810 он гэхэд дэлхийн хvнсний vйлдвэрлэл цэрэг дайны зориулалттай бvтээгдэхvvнд анхаарлаа хандуулах болсон билээ. Ингэснээр лаазалсан бvтээгдэхvvн бий болжээ. Лаазалсан бvтээгдэхvvний анхны vйлдвэр 1813 онд байгуулагдсан. Харин тvvнийг онгойлгох хутга нь 1846 онд зохион бvтээгджээ.
  • 1848 онд анхны зажлуур резин /бохь/ бvтээгдэв. Тухайн vед олон орны ард иргэд төрөл бvрийн модны навчийг боловсруулан зажиллаж байысан бол 1869 онд Америкт өнөө vеийн бохийг vйлдвэрлэх патентийн эрхийг авчээ. Тэгвэл 1871 онд бохийг их хэмжээгээр vйлдвэрлэж болох машиныг бvтээжээ
  • 1853 онд та бидний идэх дуртай төмсний чипс бvтээгдлээ. Энэхvv шинэ хоолыг америкийн домогт саятан, төмөр замын магнат Корнелиус Вандербильт болон Саратога Спрингс хотын нэгэн зочид буудлын тогооч Жорж Крам хоёр анх сэтгэжээ
  • 1870 онд маргарин…
  • 1885 онд нөгөөх алдартай гамбургер гэх амттан хоолны цэсэнд нэмэгдлээ
  • Тэгвэл 1924 онд анхны хөлдөөсөн бvтээгдэхvvн худалдаалагдаж эхэлжээ
  • 2007 онд Америкийн худалдааны яамнаас тус улсын супермаркетуудаар худалдаалж болох 25 мянган нэр төрлийн хvнсний бvтээгдэхvvнд албан ёсны зөвшөөрөл олгосон гэдэг

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top