Дvрмээрээ бол хvмvvс ая тухтай намуухан орчин цагийг сайхан өнгөрvvлж, романтик уулзалтын орчиныг хvсэхдээ ретораныг зорьдог гэж ойлгоно. Иймд тэнд амт чанартай хоолтой, гайхалтай интерьертэй байх бөгөөд мөн сэтгэлд дотно хөгжим эгшиглэх ёстой. Тэгвэл зарим нэгэн ресторанууд өөрийн vзэмж, дvр төрхийг бий болгохын тулд сэтгэл татам өвөрмөц ертөнцийг бий болгодог. Хэрвээ та өнөө маргаашгvй Москваг зорин тэнд ямар нэгэн байдлаар нэгэн vдшийг ая тухтай өнгөрөөхийг хvсвэл дараах зөвлөгөөг сонирхоод vзээрэй. Ингээд Москвагийн хамгийн шилдэг бас өвөрмөц ресторануудийг нэрлэж байна.
“Сударь”
Энэ ресторан нь тэртээх XVIII зууны суулч XIX зууны эхэн vеийг санагдуулам атмосферийг өөртөө бvрдvvлсэн. Дуб модон сандал ширээ, фирмийн тансаг хувцастай зөөгчид, язгууртнуудын эдэлж хэрэглэдэг байсантай ижил халбага сэрээ, таваг аяга болон эртний Оросын нэрийн хоол /”согтуу нугас”, хандгайн хэл”, “атаман” г.м./ намуухан хөгжмийн аяз танийг угтана. Энд та ая тухаасаа болоод хэдэн цагийг ч өнгөрөөж магадгvй. Гарахад чинь “бэлэг” хvлээх бөгөөд “такс” гэж байхгvй. Мөн цайны аяга мэт кабинуудаар vйлчлvvлж кофе уухын зэрэгцээ дэлхийн хамгийн шилдэг цайнаас амталж болно. Гэхдээ зөвхөн орос технологиор “Сударь”-т зориулан Волоколамскт бэлтгэсэн тансаг идээнээс танд санал болгоно. Тvvнчлэн XIX зуунд моод болж байсан франц маягийн интерьерийг та “Сударь”-аас мэдэрч болох гэнэ.
“Луугийн сvм”
Рестораны интерьер нь эртний тvvхэн уламжлалыг сонирхогчдод ихэд таалагдана. Рестораны гаднах модон хотхоныг тэр чигт Бээжингээс зөөвөрлөн авчирсан гэдэг. Гайхалтай амттай япон, хятад гал тогоо Москвагийн амттанд дурлагчдыг өөртөө татах болоод удаж байгаа билээ. Хамгийн анхаарал татах содон зvйл нь гэвэл аквариум бvхий шал. Усан хоргонд тусгай хоолоор тэжээдэг маш хворт тооцогдох филиппиний бvдvvн нил загас, улаан чихт яст мэлхий зэрэг далайн амьтад дураараа сэлнэ. Харин ширээнvvдийн хооронд ухаалаг хөөрхөн нугаснууд зугаалаад л… Тvvнийг зөвхөн хятад талхаар хооллодог аж.
“Дамас”
Энд араб рестораны атмосфер бvрэлдсэн нь нөгөөх айхтар “хатуу” гэгдэх Европ хэв маягийг бодвол зөөлөн талдаа. Шах болон шехерезадад зориулсан танхимтай бөгөөд марокканы мастеруудын урласан ханын дагуух зөөлөн буйдан хамгийн эхлээд анхаарал татна. Мөн урчуудын модон эдлэл ч ирэгсдийг өөртөө даллан дуудах мэт. Сирийн vнэтэй хивс, ханан дахь гэрлийн тусгал, гэрэл нэвт тусгах цонхнууд ресторанд улам vзэмж оруулсан байна. Хуниастай, шулуун хээтэй даавуунуудыг тааз, гэрлийн бvрхvvл зэргээс өлгөсөн нь өвөрмөц таазыг бий болгожээ. Ийм газарт л тухалснаар та оюуны алжаалаа тайлж, эрч хvч авах болно хэмээн рестораныхан бардам ярьдаг байна.
“Экспедиция”
Рестораны танхимын шилэн шалан доогуур гол урсаж дээр нь нарс урган, ил тvvдэг асна. Мөн жинхэнэ нисдлэг тэрэг байх бөгөөд тvvнд захиалгаа өгөн орж нисгэгчийн хоол зооглож болно. Маш том дэлгэцтэй ТВ-гээр Баруун Урал, Сибирь зэрэг олон газарт хийсэн экспедицийн талаарх кино байнга гарч байдаг. Даваа гарагаас бусад өдөрт 20:00 цагаас банзан гитарын аялгуу бvхиый амьд хөгжмийн тоглолт болох нь vнэхээр гайхалтай. Ресторан гал тогоогоо хойд Оросын хэв маягаар тохижуулсан. Сибирь болон Алс Дорнодоос алдарт цурхай загасны хар тvрс, бугын мах, баавгайн мах тэргvvтэн шууд л “Экспедиция”-д ирнэ. Хоолны меню нь маш олон төрөл. Дээр нь жинхэнэ байгалиасаа ирсэн Сибирийн жимс, самар дессерт болдог. Ургамлын анхилуун vнэртэй халуун баннанд орж холын Алтайн аагтай цайг ууснаар хэдэн өдөртөө л та эрч хvчээр дvvрэн, амьдралд улам хайртай болох болно гэдэг нь эдний урианы нэг.
“Art Garbage”
Энэхvv галерей бvхий ресторан нь европ маягийн интерьер, “гурмэ” маягийн гол тогоо, арт vйлчилгээ зэргээрээ алдартай. Хоолнууд нь л гэхэд ихэнхдээ нэртэй уран зургийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Нөгөө талаасаа тэндхийн алдпартай тогоочид хоолыг яг л урлагийн бvтээл талаас нь ойлгож тийм хэмжээнэд хvртэл таашаагдахаар хийхийг эрхэмлэдэг гэнэ. Энэ ч утгаараа хоол, уран зураг хоёрыг нэг дор нэгтгэжээ. Гэхдээ хоолны vнэ харьцангvй хямд талдаа. Алдартай уран зургуудыг далд хийх биш харин ч баарны хананд өлгөөтэй байх нь содон харагддаг. Иймд тэдгээрийг vзэх гэсэн хvн энд олноор ирдэг. Ингэхдээ ханан дээр зургуудыг байнга сольж өөрчилж байдаг ажээ. Бас л айхтар менежмент байгаа биз.
Р.Слава
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )