Кабул хот дахь Intercontinental зочид буудал өчигдөр амиа золиослогчдын халдлагад өртсөн байна. Орон нутгийн засаг захиргааныхны мэдээлснээр уг зочид буудлын эргэн тойрон багаар бодоход дөрвөн дэлбэрэлт болжээ.
Тэдний мэдээлж буйгаар эхний халдлага болох үед зочид буудлын ойролцоо хурим болж байсан бөгөөд бөмбөг дэлбэрэхтэй зэрэгцэн автомат буун дуу тачигнаж эхэлсэн байна. Буудлын хэв журам сахиулагчдын үгээр одоо хүртэл буудалцаан тасраагүй байгаа аж.
Харин зочид буудал дотор дэлбэрэлт болсон уу, гадна нь болсон уу гэдэг тодорхойгүй хэвээр байгаа ч хамгийн сүүлийн мэдээгээр энэ халдлагын үеэр 7 хүн амь үрэгдээд байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад Intercontinental зочид буудал маш найдвартай хамгаалалтын системтэйд тооцогддог бөгөөд энэ буудалд ихэвчлэн гадаадынхан буудалладаг гэнэ. Халдлага болсон өдөр буюу өчигдөр энэ буудалд олон улсын шинжтэй бага хурал хуралдах тов тогтсон байжээ.
Сэтгэгдэл ( 0 )