НАТО болон Афганы цэргийнхний Афганистаны Кунар аймагт явуулсан хамтын ажиллагааны дүнд "Талибан" хөдөлгөөний 100-аад дайчдыг устгажээ. Энэ тухай мягмар гарагт Афганистан дахь аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний (ISAF) хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тус хурал дээр мэдэгдсэнээр энэ тусгай ажиллагаа дөрөв хоногийн өмнө Пакистантай хиллэдэг Ватапурт эхэлсэн байна. Учир нь эндхийн хүн ам бүхий л суурингуудад талибууд төвлөрсөн байдаг гэнэ. Уг ажиллагааны үеэр энгийн иргэд хэлмэгдээгүй гэж ярьж буй ч НАТО-гийн олон улсын хүчнээс хэдэн хүн алагдаж шархдсан тухай мэдээлсэнгүй.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )