Францын Сангийн яамыг толгойлж байсан Кристин Лагард ОУВС-гийн шинэ захиралаар томилогдлоо.
ОУВС-гийн шинэ тэргүүн, хатагтай Лагардад юуны өмнө еврогийн бүсийн хямралыг зохицуулах хүндхэн даалгавар ноогдож байна. Дашрамд дурдахад ОУВС-гийн өмнөх 10 удирдагч нар бүгд европчууд байсан билээ. Ийнхүү секс шуугианаас болоод сэнтийгээсээ хөмрүүлсэн ОУВС-гийн захирал асан Доминик Стросс-Каны оронд нутаг нэгтэн хатагтай Лагард томилогдон ажиллаж эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )