Хувцас худалдаж авахдаа гаргадаг 4 алдаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Бид яагаад буруу худалдан авалт хийдэг вэ? Мөнгө, цагаа үрсэн буруу худалдан авалт хийх алдаанаас зайлсхийж, хувцасаа зөв сонгож авахад тань энэ зөвлөгөө тусална.


Дэлгүүрт ороод анх харснаа авах

Бүү залхуур. Ямар нэгэн зүйл худалдан авахдаа хэд хэдэн дэлгүүрээр явж үзээрэй. Худалдааны төвүүдээр явах зав танд байдаггүй бол онлайн шоппинг хийхийг зөвлөж байна.

Хүсэж буй зүйлсээ жагсаа

Өөрт яг юу хэрэгтэй байгаагаа мэддэггүйгээс болж бид хэрэггүй зүйлс их авдаг байна. Худалдан авалт хийхээр явахдаа авах зүйлсийн жагсаалт гаргаарай.

Үнэтэй байх тусмаа сайн гэж бодох

Зарим зүйлд өндөр үнэ зарлагадах нь зөв ч ихэнхдээ хэмнэж болдог. Ялангуяа бидний өдөр тутамдаа өмсдөг футболка зэрэг хувцас бол тийм ч өндөр үнээр авах хэрэггүй. Үнэтэй брэндийн даавуун футболка, энгийн даавуун футболка хоёрт бараг л ялгаа байхгүй.

Трэнд хөөх

Трэнд болж буй хувцас гэдэг үүднээс нь хэзээ ч бүү худалдан авалт хий. Өөрийн гаднах төрх, биеийн онцлог, ая тухыг бодолцож сонголт хийгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top