Японы сумо бөхийн холбооноос хоёр тэмцээн завсарласны эцэст башё зохион байгуулахаар болоод байгаа билээ. "Жил ирэх тусам сумо үзэгчид цөөрөөд байна" хэмээн тасалбар зардаг "Сумо аннайжёо"-гийн төлөөлөгч хэлжээ. "NHK" телевиз долдугаар сарын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээр болсон ч Нагоя башёгийн тасалбар зарагдахгүй нэлээд хүнд байдалд ороод байгаа гэнэ. "Сумо аннайжёо"-гоос тасалбар худалдан авсан хүнд урамшуулал олгох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байгаа ч байдал хүнд хэвээр байна. Долдугаар сарын 10-нд эхлэх Нагоягийн тэмцээнийг хэдэн хүн үзэхээс сумогийн ертөнцийн хувь заяа шийдэгдэж магадгүй болоод байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )