Ерөнхийлөгчийн тухай хуулийн өөрчлөлтийг ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

УИХ-ын өнөөдрийн /2021.10.22/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй нэг санал гарсан бөгөөд уг хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан байна.

Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 74.4 хувийн саналаар С.Бямбацогт гишүүний санал дэмжигдлээ. Улмаар Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top