Милан хотын прокурорын газар Ерөнхий сайд Сильвио Берлусконийн Аркоре хувийн эдлэнд үе үе болдог садар цэнгүүний охид хүүхнүүдийг нийлүүлдэг сүлжээ ил болсныг зарлалаа. Рубигийн хэмээх хэрэгт холбогдсон гурван хүнийг байцаах ажиллагаа Миланд эхлэхээс өмнө мөрдөгчид энэ мэдээллийг ил болгосон тухай Италийн хэвлэлүүд мэдээлж байна. С.Берлускони насанд хүрээгүй охидыг уруу татаж, ихээхэн хэмжээний мөнгөөр биеийг нь үнэлсэн хэргээр шалгагдаж байгаа билээ. Жүжигчид, урлагийнхныг зуучилж төлөөлдөг Леле Мора, "Rete4" телевизийн мэдээллийн албаны дарга Эмилио Феде, Ломбарди мужийн захирагчийн зөвлөх Николе Минетти нар охид хүүхнүүдийг Ерөнхий сайдад олж өгч, янхандалтад уруу татдаг байжээ. Прокурорын газраас мэдэгдэж буйгаар тэд дээрх "систем"-ийн нэг хэсэг болж тус тусдаа нарийн чанд үүрэг гүйцэтгэдэг байсан аж. Мора охидыг "олж, элсүүлэгч"-ийн үүрэг гүйцэтгэж, Феде тэнцэх, секстээ ямар зэргийг өөрийн биеэр туршиж, шүдний эмч асан Николе Минетти удирдан зангидагчаар ажилладаг байжээ. Прокурорын газраас эдгээр гурван зуучлагчид хэрэг үүсгэж шалгах болсныг албан ёсоор мэдэгджээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )