“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй өчигдөр /2021.10.26/ уулзлаа.
Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гаргаж тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон байна.
Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нямбаатар сайд Рио Тинтогийнхонд Жавхлангаа болиул гэж хэлсийн бол уу? Захиалж байгааг нь мань сайд уг мэдсэн гэсэн дээ.
Монгол хүмүүс байж 92 р тогтоолын хэрэгжилтийг хангуулчихад яанаа. Б.Болд оо монгол газар шороон дээр л унасан байлтай