“Их 20” бүлгийн удирдагчид 2030 он гэхэд дэлхий дээр нийт нэг их наяд мод тарих зорилго тавьжээ.
Италийн Ром хотноо аравдугаар сарын 30, 31-нд болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан тунхагт “Их 20” бүлгийн орнууд хамтран 2030 он гэхэд дэлхий дээр 1000 тэрбум мод тарих томоохон зорилго дэвшүүлж байна. Ингэхдээ ихээхэн доройтолд орсон экосистемд онцгой анхаарал хандуулна гэжээ.
Энэ хүрээнд “Их 20” бүлэг дэлхийн бусад улс орнуудад хандан энэ үйл хэрэгт хүчин чармайлтаа нэгтгэж, тэр дундаа хувийн хэвшил, иргэний нийгэмлэгийн оролцоотой уур амьсгалын чиглэлийн төслүүдээр дамжуулан дэлхийн хэмжээний энэхүү зорилгод хүрэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )