Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөгжингүй орнуудад хандан дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 хувийг хөгжиж буй орнуудын ногоон төслийг санхүүжүүлэхэд зориулахыг уриаллаа.
Нарендра Моди “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хөгжингүй орнууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгө оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-ээс багагүй хувийг хөгжиж буй орнуудын ногоон төслийг дэмжихэд зориулах шаардлагатай байгааг хэлэв.
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгө оруулах тодорхой үйл явцгүйгээр үүнтэй тэмцэх арга хэмжээ шударга бус гэжээ.
Модигийн үзэж байгаагаар “Их 20”-ийн орнууд хөгжиж буй орнуудад санал болгох боломжтой цэвэр эрчим хүчний төсөл, судалгааны хүрээлэнгүүдийн сан байгуулах хэрэгтэй гэнэ.
Шинжээчдийн үзэж буйгаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь байгаль орчинд бүрэн аюулгүй байж чадахгүй, заримдаа байгальд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
“Их 20” бүлгийн удирдагчид 2030 он гэхэд 1 их наяд мод тарих зорилго тавьжээ. Ром хотноо энэ сарын 30, 31-нд болсон дээд хэмжээний уулзалтаар доройтолд орсон экосистемд анхаарал хандуулахаар болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )