Гэр орон дахь хамгийн бохир заваан газар нь бидний төсөөлж байсан тэр газрууд биш бололтой.
АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн бичил биет судлаачид гэрийн хамгийн бохир газруудыг нэрлэжээ. Үүнд нян, бактери хамгийн ихээр үрждэг 7 гэр ахуйн хэрэгсэл багтсан байна. Гэрийн хамгийн бохир заваан газар нь ариун цэврийн өрөе бус харин гал тогоо болж таарлаа гэж нэгэн сонинд бичсэн байна.
Гал тогооны тавцан дээрх нянгийн тоо ариун цэврийн өрөөний суултуур дээрхээс 200 дахин их байдаг ажээ. Тавцанг угаасныхаа дараа 5 хувийн цуу эсвэл спиртээр дахин арчих хэрэгтэй гэж бичил биет судлаачид зөвлөжээ.
Нянгийн тоогоор хоёрдугаарт, гэрийн телефон утасны харилнуур орсон байна. Дараа нь сав суулга угаагч поролон хамгийн их бохир байдаг ажээ, Дерөвдүгээрт, бас л бидний санаанд оромгүй нгүршүү-рийн хөшиг орсон байна. Ариун цэврийн өрөөний агаар байнга чийгтэй нойтон байдаг учраас их хэмжээний нян хуримтлагддаг гэнэ. Нян олноор үрждэг бас нэгэн газар бол гал тогоо болон утаалтуурын өрөөнд байдаг хогийн сав ажээ.
Тэдгээрийг маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй гэнэ. Гэрийн хамгийн бохир газрын жагсаалтад зургадугаарт бичигдсэн гэрийн ахуйн хэрэгслийн нэг бол аяга таваг угаагч машин юм. Уг машины хаалга бас хөргөгчний хаалганы зөөлөвч нь нян уржихэд нэн таатай газар юм. Жагсаалтын хамгийн сүүлд угаалгын машин оржээ. Хэдийгээр угаалгын машин хир буртгийг цэвэрлэдэг боловч угаалга хийсний дараа үлдсэн нянгууд түүн дотор үрждэг болох нь тогтоогдсон байна. Тиймээс сардаа нэг удаа халуун ус болон цуугаар угаалгын машинаа цэвэрлэж байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )