Олимпийн наадмын 150 мянган тасалбарыг гадаадын иргэд авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

2012 онд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулах Олимпийн наадмын гурван сая ширхэг тасалбарын 150 мянгыг нь гадаадын иргэд тавдугаар сард интернет сүлжээгээр худалдан авчээ. Энэ тухай долоо хоног тутмын «Санди телеграф» сонин мэдээлсэн байна.
Тасалбарыг худалдан авах захиалгаа өгсөн 1.9 сая хүнээс зөвхөн 93 мянга нь Европын Холбооны гишүүн орны иргэд байжээ. Тэд Европт тогтсон «бичигдээгүй» хуулиар Британчуудтай адил эрх эдлэх ёстой юм. Энэ мэдээлэл нь Их Британийн спортын хөгжыг дэмжигчдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн байна. Учир нь Олимпийн наадмыг зохион байгуулах үйлсэд хамгийн их хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч Британичуудад давуу эрх олгохгүй байгаад тэд сэтгэл дундуур байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их Британид Олимпийн наадмын тасалбарыг интернэтээр худалдах хоёр дахь аян эхэлсэн байна. Энэ аян долдугаар сарын 3-нд дуусах бөгөөд 2.3 сая тасалбар худалдахаас 1.7 сая нь хөл бөмбөгийн тэмцээний тоглолтын тасалбар ажээ.

Эх  сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top