Сан-Паулу хотод хамгийн хүйтэн шөнө болов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Өнгөрсөн мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Бразилийн Сан-Паулу хотод 2003 оноос хойших хамгийн хүйтэн шөнө болсон тухай тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.
Тус хүрээлэнгийн мэдээлснээр, мягмар гарагийн шөнө агаарын температур цельсийн 6.1 градус хүртэл унаж, 2003 оны наймдугаар сараас хойших халуун орны энэ хотын хамгиин хүйтэн өдөр болсон байна. Тухайн үед агаарын температур 5,9 градус хүртэл унаж байжээ. Бразилийн Сан-Паулу хотын уулын дүүргүүдэд жавартай хүйтэн байсан бол тус улсын өмнөд нутгуудаар цас орсон байна. Агаарын хэм ийнхүү унасан шалтгааныг цаг уурчид Антарктидын хүйтэн агаарын урсгал дайран өнгөрсөнтэй холбон тайлбарлажээ.

Эх  сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top