Өмнөд Солонгосын хүүхдүүд 15 настай өсвөр үеийнхний дунд явуулсан компьютерийн мэдлэгийн чансаа тогтоох судалгаанд нэгдүгээрт бичигджээ. Уг судалгааг Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага /ЭЗХХАБ/ явуулсан байна. Жагсаалтын хоёрдугаарт, Шинэ Зеланд, гуравдугаарт, Австралийн хүүхдүүд оржээ. Судалгаанд нийтдээ 16 орны 38 мянган охид, хөвгүүд оролцсон байна. ЭЗХХАБ судалгаанд оролцсон хүүхдүүдийн комьпютертэй ажиллах чадвар. Интернетэд хэрэгтэй мэдээллээ хайх дадлагаас гадна электрон шуудан болон нийгмийн сүлжээ ашиглах чадварыг нь шалгажээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд өсвөр насныхны компьютерийн мэдлэгийн түвшин мэдэгдэхүйц дээшилсэн гэж судалгаа явуулсан байгууллага тэмдэглэсэн байна. Судалгаанд оролцогсдын 94 хувь нь гэртээ компьютертэй байсан бөгөөд 2000 онд явуулсан судалгааны дүнгээр дээрх үзүүлэлт 72 хувьтай байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )