Ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын төслийг чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд койнтой холбоотой байр суурийг илэрхийллээ.
Тухайлбал, Б.Энхбаяр гишүүн төрөөс ямар нэг зохицуулалтгүй койны арилжаанд олон иргэн ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэйгээр оролцож байгаа нь өндөр эрсдэл хүлээх магадлалтай байгааг санууллаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулан, сурталчилж буй сэрэмжлүүлэг, мэдээллийг хүлээн авахгүй, дээрх төрлийн арилжаанд сайн дураараа оролцон ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн тохиолдолд монгол төрөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг онцолж байв.
Мөн С.Бямбацогт гишүүн койны өнөөгийн нөхцөл байдлын талаар, ирээдүйн эрсдэл, түүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар тодруулж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагаас хариулт авав. Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс технологид суурилсан санхүүгийн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэсэг болох койн нь хөрөнгө оруулалтын болон төлбөрийн ямар нэг хэрэгсэл биш гэдгийг, эрх зүйн ямар ч зохицуулалтгүй учраас эрсдэл өндөр гэдэг мэдээллийг нийтэд хүртээмжтэй хэлбэрээр түгээн, таниулах ажлыг хийж байгаа гэв. Койн нь ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан сэрэмжлүүлээд, суурь технологи болох блокчейныг нарийвчлан судалж байгаа гэлээ.
Харин Н.Учрал гишүүн криптовалют гэх зэрэг технологид суурилсан санхүүгийн шинэ механизм тэргүүтэй шинэ зүйлийг үгүйсгэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд, монгол залуус олон улсын дижитал зах зээлд амжилттай ажиллаж байгааг дурдсан. ФАТФ-аас өгч буй зөвлөмжийн дагуу криптовалютыг бэлэн мөнгө болгож буй үйл явц дээр банк хяналтаа тавих болон бусад зөвлөмжүүдийг биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр хэллээ. Койн эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгож байгаа ч шийдвэр гаргаад арилжаанд оролцож байгаа учраас үүдэх эрсдэлд төр хариуцлага хүлээхгүй гэдгийг давтан хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мөнгөний харилцааны эхний үе нь биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болж, дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байгаа гэв. Мөн тэрбээр БНХАУ өвлийн олимпын үеэр цахим юань гаргахаа илэрхийлээд байгаа бол ОХУ цахим рублийн талаарх судалгаагаа хийж, дуусч байгаа. Экспорт, импортын хэтээ бодсон ч ойрын ирээдүйд бусад оронтой цахим мөнгөний харилцаа үүсгэх, холбогдох эрх зүйн орчныг Монгол Улс бүрдүүлсэн байх шаардлага үүснэ гэлээ. Мөн “Төр хариуцлага хүлээхгүй” гэдгээ илэрхийлснээр койны нөхцөл байдлыг хяналтгүй орхиж болохгүй гэдгийг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд сануулсан. Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийг батлагдан, хэрэгжих хүртэл дахин ямар нэг төрлийн шинэ койн гаргахыг хязгаарлаж, нэг их наяд орчим төгрөгийн арилжаа хийгдсэн гэх мэдээлэл бүхий одоо байгаа койнуудын эрсдэлийг удирдах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэв.
Тодотгоход, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслөөс харахад, хууль батлагдан гарлаа ч, иргэд, хэрэглэгчид криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, хохирох ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ байх юм.
Криптовалют, койнуудын арилжааг зохицуулна гэсэн ойлголтыг нийгэмд дагуулаад буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал батлах гэж буй нь ФАТФ-ын Саарал жагсаалттай холбоотой юм.
Учир нь, Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг харвал хуулиар зохицуулах үндсэн асуудал нь үүнтэй холбоотой байна.
ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ГОЛ АСУУДЛУУД:
ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАМААРАХГҮЙ АСУУДЛУУД:
Хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар ийм л зохицуулалтын орчин тусгагдаад байна.
Виртуал хөрөнгөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах үндсэн шаардлагуудыг заавал хэрэгжүүлж байх шаардлагатай байдаг аж. Үүнд:
Тэгэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар энэ чиглэлд үйлчилгээ үзүүлэгчдийг Санхүүгийн Зохицуулах Хороо бүртгэлжүүлж, дээрх гурван шаардлагыг тухайлан тавина.
Харин нийгэмд хүлээлт үүсгээд байгаачлан энэ зах зээлд хөрөнгө мөнгөө оруулсан хэрэглэгчдийн эрх ашгийг шууд хамгаалахгүй. Хохирох эрсдэл байгаа шүү гэдгийг нь хуулийн хүрээнд хэрэглэгчдэд сануулах шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчдэд тавихаар тусгаж өгчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд, цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл цахим мөнгө, криптовалют нь хоёр тусдаа ойлголт юм. Гэвч иргэдийн хувьд койн, криптовалютыг цахим мөнгөтэй ижил гэж ойлгож, хүлээж авдаг нийтлэг алдаа байна.
Сэтгэгдэл ( 0 )