Одоогийн байдлаар ОХУ-ын хүн ам 139 сая байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд есдүгээрт оржээ. Харин 2025 онд тус улс хүн амын тоогоороо 12 дугаарт бичигдэх /128 сая/ бол 2050 онд 16 дугаарт /109 сая/ орох гэнэ. Ийм дүгнэлтийг АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэргэжилтнүүд өөрсдийн бэлтгэсэн тайландаа дурджээ. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ОХУ-аас гадна Японд төрөлт бага хэвээр байна. Гэхдээ ОХУ-д энэ үзүүлэлт бага байгаагийн зэрэгцээ нас баралт өндөр хэвээр байгаа нь хүн амын тоо буурахад нөлөөлж байгаа ажээ. Одоогийн байдлаар хүн амын тоо нь цөөрч байгаа орнуудын эхний аравт Хятад, АНУ, Индонез, Бразиль, Пакистан, Нигери, Бангладеш, Орос, Япон улсууд багтаж байна. 2025 он гэхэд дээрх үзүүлэлтээр Энэтхэг улс Хятад улсыг гүйцэн түрүүлэх бол түүний араас АНУ, Индонез, Нигери, Бразиль, Пакистан, Бангладеш, Этиоп, Мексик орж байна. 2050 онд Энэтхэгийн хүн ам 1.6 тэрбумд хүрэх ажээ. Америкийн шинжээчдийн таамаглаж байгаагаар АНУ-ын хүн амын тоо байнга өсч 311 саяас 2025 онд 351 сая болох бол 2050 онд 423 сая болно. XXI зууны дунд үе гэхэд тус улс хүн амын тоогоор дэлхийд гуравдугаарт орох гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )