Кабулын “Интерконтиненталь” зочид буудалд 10 хүн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Энэ сарын 28, 29-нд шилжих шөнө Афганистаны нийслэл Кабул хотын "Интерконтиненталь" зочид буудалд дээрэмчид довтолж 10 хүн амь үрэгдсэн байна. Дээрэмчдээс зургаа нь алагджээ. Тусгай ажиллагаанд олон улсын хүчний нисдэг тэргүүдийг оролцуулжээ. Довтолгооны үеэр хэдэн алан хядагч өөрсдийгөө дэлбэлсэн аж. Зочид буудалд болсон довтолгооны хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээхээ мэдэгдсэн байна. "Интерконтиненталь" Кабулын хамгийн сайн зочид буудлын нэг бөгөөд барууны сэтгүүлчид болон дипломатууд ихэвчлэн тэнд байрладаг байсан аж. Довтолгооны үеэр тус зочид буудалд 60-аас илүү хүн байжээ. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top