ЗГ: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх тухай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ хуралдаж байна.

Хуралдааны эхэнд цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн талаар танилцуулга хийдэг уламжлалтай болсон. Үүнээс гадна нийтдээ 24 асуудал хэлэлэлцэхээр төлөвлөжээ. 
 

  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
     
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
     
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ,
     
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top