Гөлөгний аминд хүрсэн залууд 10 жилийн хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10


АНУ-ын Флорида мужийн Холливуд хотын оршин суугч Брендан Эванс гэгч 2017 онд питбултерьер үүлдрийн гөлөгийг зэрлэгээр хөнөөснийхөө төлөө 10 жилийн хорих ял авчээ.

Орон нутгийн “South Florida Sun Sentinel” сонинд мэдээлснээр, Олли нэртэй гөлгийг 2017 оны аравдугаар сард зэрэмдэглээд чемодан дотор орхисон байсныг олсон байна. 50 гаруй удаа хутгалуулсан Олли гөлөг амьтны эмнэлэгт хүргэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа амьсгал хураасан байна.

Балмад хэрэгт эгдүүцсэн хотын оршин суугчид гөлөгийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг барьсан хүнд 60 мянган ам.долларын шагнал хүртэл амлаж байжээ. Хожим нь цагдаа нар уг этгээдийг чемодан дээр үлдээсэн ДНХ-ийн мөрөөр хэн болохыг тогтоосон байна.

Эвансын гэрт  нэгжлэг хийхэд олон тооны муурын сарвуу, үхсэн харх зэрэг олджээ. Брендан Эванс өөрийгөө буруутай гэдгээ дөрвөн жил үгүйсгэсний эцэст хэргээ хүлээжээ.

Эванс 2017 оноос хойш хоригдож байгаа гэнэ. Эхлээд түүнд 17 зүйлээр хэрэг тулгаж, 85 жил хорих ял төлөвлөж байжээ. Үүнээс гадна тэрбээр хулгайн хэргээр 15 жилийн хорих ял мөн авч болзошгүй байгаа гэнэ. Өмгөөлөгчийнх нь хэлснээр, Эванс сэтгэцийн эмгэгтэй аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.117) 2021 оны 11 сарын 10

Монголд бол их л бодож хэдэн төгрөгөөр торгоно.

0  |  0
tsaazal(126.34.122.188) 2021 оны 11 сарын 10

tsaazalsan ni deer

0  |  0
tsaazal(126.34.122.188) 2021 оны 11 сарын 10

iimerhuu umnuudiig tsaazalsan ni deer

0  |  0
Top