“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна.

Өнөөдрийн форумын үеэр “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй  “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл үндэсний компаниудын хамтын хүчээр, кластерийн зохион байгуулалтаар хөгжих зорилгынхоо хүрээнд дахин 4 хөрөнгө оруулагчтай гэрээ байгууллаа.

Тодруулбал, “Үүртээл” ХХК-тай 1 тэрбум төгрөг, “Мандар групп” ХХК-тай 1 тэрбум төрөг, иргэн Г.Жаргалмаатай 1 тэрбум төгрөг,  “Центурион” ХХК-тай 2.5 тэрбум төгрөг буюу нийт 5.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж буй юм.

Тодотгоход, уг төслийн хүрээнд 40 хүртэлх хөрөнгө оруулагчид оролцох боломжтойг төслийн удирдлагууд онцолж байна.

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн  парк” нь Монгол Улсад анх удаа барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэн, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтанд орсон. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.

Сануулахад, “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл анхны хөрөнгө оруулагчидтайгаа 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд албан ёсоор гэрээгээ байгуулсан.

"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Дэд захирал Д.Дэлгэрсайхан хэлэхдээ "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК гурван үе шаттайгаар хөрөнгө оруулагч нарт санал болгох юм. Цаашид хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангах хүрээнд, хөрөнгө оруулалтын нэгдүгээр шатны үйл ажиллагаа явагдаж байна.  "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК хөрөнгө оруулалтын хоёр болон гуравдугаар үе шатанд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болон хаалттай байдлаар гарч, хөрөнгө татна. Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатны тухайд тодотгоход, хөрөнгийн зах зээл дээр гарахаас өмнө анхдагч хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэг нь хувьцааны үнэ өсөхөөс өмнө хөрөнгө оруулчихаж байгаа маш ашигтай хөрөнгө оруулалт болж байгаа юм. Төслийн хөрөнгө оруулалтын хоёрдугаар үе шат 2022 онд, гуравдугаар үе шат 2023 онд төлөвлөгдсөн” гэсэн мэдээллийг өгсөн.

Харин "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан. Одоо  худалдааны төвийн барилгыг өргөтгөх, нэмэлт ажил явагдаж байна. Бидний төлөвлөж байгаагаар 2022 оны  тавдугаар сарын 1-нд энэ төвийн үйл ажиллагаа албан ёсоор олон нийтэд нээлттэй болно. Үүнээс өмнө 12 үйлдвэр шат дараалалтайгаар ашиглалтад орох, бараа материал татах гэхчлэн урьдчилсан ажлууд явагдана. Энэ төслийн үр дүнд парк ашиглалтад орж ажиллаж эхэлснээр нийтдээ 1200 ажлын байр бий болно. 1200 ажлын байрыг дагасан томоохон орон сууцны хотхон Хонхорын бүс нутагт бий болох юм. Үүнийг бид төслийн хүрээнд бүтээн байгуулна. Санхүүжилтийн эхний үе шаттай уялдуулаад харахад, "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төслийн хүрээнд худалдаа, үйлдвэрлэлийн салбар  жилд 300 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Нийтдээ 12 барилгын материалын үйлдвэр, 28 худалдааны компани энэ паркийг бүрдүүлнэ. Санхүүжилтийн нэгдүгээр үе шат буюу хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд барилгын салбарт ажиллаж байгаа, хөрөнгийн зах зээлд тоглогч болохыг хүсэж буй үндэсний компаниуд, хувь хүмүүс гэсэн 40 хүртэл хөрөнгө оруулагчид санал болгож байгаа. Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатны үйл ажиллагаа 2021 оны арваннэгдүгээр  сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 12-ны хооронд явагдана. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаа бүртгэж, гэрээ байгуулна. Дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ТУЗ-аа байгуулж, цаашлаад компанийн засаглалын зарчмаар хөгжиж явна" гэдгийг онцлов. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(202.126.90.93) 2022 оны 02 сарын 06

Амжилт хүсэе

0  |  0
Зоригоо(192.82.76.112) 2021 оны 12 сарын 02

Танай Зиндаа Констракшн мөнгөө өгөөчээ. Танайх ямар муухай газар бэ. М. Л. Г .... гэх ЗАХИРЛУУДАА ИЧЭЭЧЭЭ. ТЭМЦЭНЭ ШҮҮ.

0  |  0
Иргэн(103.57.94.239) 2021 оны 11 сарын 28

Бүтэхгүй хэдэн нөхөд нийлжээ.Үүртээл ххк гэж хамтрагч хятад нөхдүүдийн мөнгийн ша...с .Лаг баян сэтгүүлч...\n\n\n

0  |  3
Болд(202.126.88.37) 2021 оны 11 сарын 24

Мандах баяр гэж жинхэнэ луйварчинд эдгээр хүмүүс бөгс дээрээ бүлээн жин тавиландаа харж л бгаарай...

0  |  2
Top