“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн  хамтран байгуулж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” /“Хонхор БМХҮТП” ХХК/ хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ.

“Хонхор БМХҮТП” ХХК-д хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах зорилгоор “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-тай “Андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа.

“Хонхор БМХҮТП”-ийн хүрээнд барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд бүрэн ашиглалтанд ороод байна.

Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.

Монголын анхны Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгийн зах зээл дэх үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн Хамтын ажиллагааны гэрээнд “Мегавүүд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,  “Райнос Инвестмент“ үнэт цаасны компанийн Дэд захирал Н.Цэвэгмид  нар  гарын үсэг зурсан юм.


 

“ӨЛЗИЙ ЭНД КО КАПИТАЛ” ХХК

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа тоглогчдыг түүчээлж буй  “Өлзий энд Ко капитал” ХХК.

2007 онд брокер, дилер, зэрэг хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготойгоор  үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани өнгөрсөн 14 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд өдгөө Монголын тэргүүний үнэт цаасны компаниудын нэг болж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.

“Өлзий энд Ко капитал” ХХК нь үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер болон андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг салбарын зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж болон өөрийгөө зохицуулагч байгууллага болох  Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны гишүүн.

Харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг нээлттэй, ил тод хүргэх, цаашлаад дотоодын компаниудад олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоход зуучлах, хөрөнгө оруулагчидтай зөв харилцаа тогтооход зөвлөж хамтран ажилладаг гэдгээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн “Өлзий энд Ко капитал” ХХК нь үнэт цаасны зах зээлийн хөгжлийг шат ахиулах чиглэлд хувь нэмрээ оруулан, биржийн бус зах зээлийг нутагшуулах, хөгжүүлэхэд оролцоогоо ханган ажиллаж байна.

Тодотгоход, “Өлзий энд Ко капитал” ХХК нь үнэт цаасны дотоодын зах зээлээс гадна гадаадын HKEX, LSE, ASX, NYSE биржийн арилжаанд оролцож, хаалттай болон нээлттэй бонд босгох, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх тал дээр ажилладаг.


 

“РАЙНЕС ИНВЕСТМЕНТ” ХХК

БНСУ-ын  “Райнос Эссет Менежмент” хөрөнгө удирдлагын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалт менежментийн компани.  Монгол Улсад анхны тогтмол орлогын хөрөнгө оруулалтын санг байгуулан амжилттай удирдаж байна.

Тус  компани Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнийг танилцуулан нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын ерөнхий ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, Монгол иргэдийн хөрөнгө орлогыг өсгөх зорилготой.

Хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын эрүүл зөв, таатай орчныг бий болгохын зэрэгцээ Монгол, Солонгосын хөрөнгийн зах зээлийг холбосон  гүүр болж ажиллахыг зорьж буйгаа гүйцэтгэх захирал нь илэрхийлсэн.

Толгой компани болох “Райнос Эссет Менежмент” нь БНСУ дахь хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг юм.


 

“ХОНХОР” БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

2002 оноос бизнесийн гараагаа эхэлсэн “Эрхэт Монгол” групп, барилгын салбарын 16 жилийн туршлагатай “Мегавүүд” ХХК-ийн   хамтран байгуулж буй “Хонхор” Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн нийгэм, эдийн засгийн нөлөөлөл их юм. Барилгын салбарыг хөгжлийн даган  нийт  импортод эзлэх барилгын материалын хэмжээ болон үнийн дүн ирэх жилүүдэд өндөр хувиар нэмэгдэх тооцооллыг судалгаа харуулж буй.

Тэгвэл барилгын материалын 12 үйлдвэрийг үе шаттайгаар ашиглалтанд оруулж, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээврийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилготой уг парк валютын урсгалыг гадагшаа урсгах биш дотооддоо шингээж үлдээхийн сацуу, эдийн засгийн макро, микро аль аль түвшинд ач холбогдол үзүүлэх юм.

Монгол Улсын нийт импортын 13 орчим хувийг барилгын материал эзэлж байна. Тэгвэл барилгын салбарын цогц үйл ажиллагааг кластер хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх уг паркийн үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын гадаад худалдаа илүү үр ашигтай байх  бодит боломж бүрдэнэ. Уг паркийн хүрээнд үйл ажиллагаа явуулах 12 үйлдвэр импортыг орлох бараа, материал үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийнхээ нийт хүчин чадлын 30-40 хувийг экспортод  чиглүүлэх зорилготой.

“Хонхор” Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд дараах үйлдвэрүүд үе  шаттайгаар үүдээ нээнэ.

 

  • Хаалганы үйлдвэр
  • Профилийн үйлдвэр
  • Тавилгын үйлдвэр
  • Ламинатан шалны үйлдвэр
  • Плэнтусны үйлдвэр
  • Өнгөт хавтангийн үйлдвэр
  • Цонхны үйлдвэр
  • Будгийн үйлдвэр
  • Төмөр хийцийн үйлдвэр
  • Шилэн арматурын үйлдвэр
  • Хуванцар эд ангийн үйлдвэр
  • Термополистирол хөөсөнцөр блокны үйлдвэр

 

Эдгээр үйлдвэрүүд  100 хувь хүчин чадлаараа ажилласнаар жилд 100 гаруй сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллана.  Үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр зохион байгуулснаар одоогийн уламжлалт хэлбэрээр зохион байгуулж байгаа үйлдвэрүүдээс ашиг нь 30-70 хувь өсөх юм.

 

ПАРК АШИГЛАЛТАД ОРСНООР:

 

  • Бүх нэр төрлийн барилгын материалыг орчин үеийн стандартад нийцсэн тохилог орчинд худалдан авах Улаанбаатар болон Монгол Улсын өнцөг булан бүрт тээвэрлэн хүргэх худалдаа, тээврийн нэгдсэн систем бий болно.

 

  • Жилд 100 гаруй сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн барилгын материал үйлдвэрлэнэ.

 

  • Барилгын материалын худалдан авалт, тээвэртэй холбоотой зүүн болон төвийн бүсийн 6 аймаг, 8 том хотын Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа тээврийн зорчих хөдөлгөөнийг багасгана.

 

  • Үйлдвэрийн ажилчид бөгөөд худалдаачдын 1,200 айлын хотхон байгуулагдаж, нийслэл хотын төвлөрлийг бууруулна.

 

  • Барилгын материал худалдан авч буй иргэд байгууллагуудын цаг зардлыг үлэмж хэмнэнэ.

 

  • Монголд анх удаа кластерын зохион байгуулалттай үйлдвэрийн цогцолборыг бий болгож шууд ажлын байр 700, нэмэлтээр 500 ажлын байр үүснэ.

 

  • Монгол Улсын нийт импортыг 100 сая доллар хүртэлх хэмжээгээр бууруулж гадаад худалдааны балансад мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ.

 

  • Барилгын материалын өртгийг бууруулснаар орон сууцны үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.182.152) 2021 оны 11 сарын 04

ulger ehelleedee,yagl kripto shig

0  |  0
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 04

гадаадын хөрөнгө оруулагч нарыг хохироочихгүй шиг л ажиллаарай даа Бат Үүл хүүхэдтэйгээ нийлээд туркуудыг худхидаж залиласан асуудал шиг юм болов доо зальтангуудаас болоод хөрөнгө оруулагч нар монголоос нүүр буруулаад байна

0  |  1
Бат(202.9.46.58) 2021 оны 11 сарын 04

Бид мөн ч их ярих юм аа Нөгөө шар хадны техникийн зах нүүлгэх яасан 100 айлын барилгын материал хонхор гм \n

0  |  0
Зочин(64.119.27.134) 2021 оны 11 сарын 04

Энэ Мандахбаяр гэдэг чин нөгөө Зиндаа сангийн захирал мөн үү. Зиндаа сан гэж өндөр хүүтэй хадгаламж гээд л, хүмүүсийг хошигруулсан ББС байсан даа. дараа нь дампуурсан. хадгаламжтай байсан хүмүүсийн мөнгийг өгсөн болов уу.

0  |  0
Top