Туркт томоохон осол болж, 14 хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Туркт чирэгч машин шугамын микроавтобусыг мөргөж, 14 хүн гэмтэж бэртжээ.

Осол Туркийн Шанлыурфа хотод болсон бөгөөд чирэгч автомашин замын хажууд зогсож байсан шугамын микроавтобусыг мөргөх үеэр гэмтсэн хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа аж.

Гэмтэж бэртсэн хүмүүс бүгд эмнэлэгт байгаа гэнэ.

Үүний өмнө Туркийн Анталья хотод автобус автомашинтай мөргөлдөж, Оросын есөн жуулчин гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top