Хүүхний цуглуулгатай Холливудын жүжигчний хайрыг татсан Монголжингоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30


 Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголын хүргэн болоод зургаан жилийн нүүрийг үзэж байгаа. Тэрээр кендогийн хар бүстэй тулааны мастераас гадна буддын шашинтай.  Одоогоос арван жилийн өмнө Монголд анх хөл тавьж “Чингис хааны тухай кино хийнэ. Миний цусаар монгол цус гүйж байгаа. Кинондоо тоглох хатдын дүрийг сонгох гэж ирлээ” хэмээн Монголчуудыг   анхаарлыг татсан.  Манайхан ч  Холливудын алдарт жүжигчнийг Монголд ирсэн ихэд олзуурхан өнгөтэй өөдтэй бүхнээ барьсан. Харин түүний анхаарлыг өөртөө татах гэсэн хацар гоо монгол бүсгүйчүүд сайхан бүхнээ харуулан дэргэд нь эргэлдсэн ч түүний нүдэнд  өөрийнх нь хөтөч орчуулагчаар ажиллаж байсан бүжигчин бүсгүй  Б.Эрдэнэтуяа аргагүй торж хоцорсон гэдэг.Ганцхан Сигал гэлтгүй тэнд байсан хүмүүсийн ихэнх нь Б.Эрдэнэтуяагийн олон хүний хийх  ажлыг ганцаараа шаламгай  амжуулахаас эхлээд чадварлаг зохион байгуулагч гэдгийг нь аргагүй хүлээн зөвшөөрч бахархсан байна. Гоо үзэсгэлэнтэйгээс гадна маш ажил хэрэгч байдлыг нь  үнэлсэн алдарт жүжигчин түүнийг өөрийнхөө нарийн бичиг туслахаар ажиллахыг санал болгож нутаг руугаа дагуулж явсан ч удалгүй хайр сэтгэлтэй болцгоон тэдний хайрын түүх эхэлжээ. Хамтран амьдрагчийн хэмжээнд явсаар 2009 онд гэр бүл болж одоо үрийн зулай үнэрлээд байгаа.  Стивэн Сигалийн хувьд алдар цуутай Холливудын од болохоор ч тэр үү ёстой хүүхний иж бүрэн цуглуулгатай. Орон орны тодруулбал Япон, Латин Америк, Америк, Орос, Болгар зэрэг бүсгүйчүүдтэй нэр холбогдож байснаас гадна анхны эхнэр Япон үндэсний бие хамгаалах урлаг кендогийн их мастер багш Мияако Фужитаны хоёр хүүхэд,  удаахь эхнэр Келли Леброксийн гурван хүүхэдтэй. 1996 оноос хойш тэрээр гоонь эрийн жаргал эдэлж долоо хоног бүр нэг бүсгүйтэй нэр холбогддог байлаа.  Анх Эрдэнэтуяаг америкчууд “Сигалийн шинэ найз охин Эмми” хэмээн нэрлэдэг байсан ч тэрээр найз охин байтугай гэргий нь болж үрийн зулай үнэрлүүлээд амжсан. Одоогоос хоёр жилийн өмнө тэд хүүтэй болсон бөгөөд Сигал отгон хүүдээ Зунзан буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ. Сигал өөрөөс нь өмнө гурван бүсгүйтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй байсан ч Д.Эрдэнэтуяа түүний өмнөх амьдралыг эс тоон түүнтэй амьдралаа холбосон юм. Отгон хүүгээ мэндэлсэний дараа Стиван Сигал Америкийн хэвлэл мэдээллийнхэнд “Би хүүхдүүддээ маш их хайртай. Дэндүү их. Долоо дахь хүүхэд маань төрж амьдралыг маань гэрэл гэгээтэй болголоо. Би эхнэр хүүхэддээ хайртай. Тэдэнтэйгээ л байхдаа аз жаргалыг мэдэрдэг” хэмээн ярьжээ.  Ийнхүү  хөнгөн явдалтай Холлливудын алдарт жүжигчний хайр хүндлэлийг татаж  чадсан  Б.Эрдэнэтуяа аргагүй л  Монгол бүсгүйн хатан ухаанаар бүхнийг зохицуулж явна. Хацар гоо  Монгол бүсгүйчүүдийн маань нэрийг харьд сайнаар дуудуулж яваа Эрдэнэтуяагийнхаа цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Д.Сэндэр.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top