Дөнгөж төрсөн охиноо цахилгаан зууханд шарж алсан эх

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30


  АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод маш ховор жигшүүртэй хэрэг гарчээ.  Тус хотын иргэн Ка Янг гэгч эмэгтэй дөнгөж төрсөн охиноо цахилгаан зууханд шарж алсныг цагдаа нар саяхан тогтоосон байна. Охины цогцсыг цагдаа нар 2011 оны гуравдугаар сарын 17-нд олжээ. Гаднаас нь харахад гэмтэж бэртсэн зүйл байгаагүй тул задлан хийлгэсэн байна. Задлангаар дотоод эрхтэнүүд нь гэмтсэнээс гадна цахилгаан зууханд шарсаныг нь тогтоожээ. Өөрийн төрүүлсэн хүүхдээ тэгж тамлаж алсан эхийг гэрээс нь баривчилсан бөгөөд түүнийг ямар шалтгаанаар уг хэргийг үйлдсэнийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top