Холливудын од жүжигчин бүсгүйн Бирмээс хөөгдсөн шалтгаан юу байв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

  Бирмийн сөрөг хүчний лидер Аун Сан Су Чигийн дүрийг бүтээж байгаа Холливудын алдарт жүжигчин Мишель Йео Бирмээс хөөгдөж гарсан нь нэлээд шуугиан дэгдээсэн.  Тэрээр найруулагч Люк Бессоны "Хатагтай" хэмээх кинонд тэрээр тоглож өнгөрөгч сарын 22-нд нээлтээ хийсэн билээ. Эмх замбараагүй байдал ноёлсон, дэлхийд хаалттай, хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг улсын нэг бол  Мьянмар.  Бирм хэмээн дэлхийд "тамгалагдсан"  улсын нэрийг цэргийн хүчээр төрийн эрхийг авагчид Мьянмар болгон өөрчилсөн түүхтэй. Парламентийн засаглалтай  ч эрх баригчид нь гадныхныг хөөж, нутгийн цөөнхүүдийг алж, устгаж, дүрвүүлэх дуртай бөгөөд улсынхаа хөгжлийн төлөө үг хэлсэн бүхэн эх орноосоо урвагч болдог.  Ийм хүний нэг нь Аун Сан Су Куи юм. Улсынхаа төлөө ихийг бүтээн,  олон улсад алдаршсан энэ хатагтайн талаар киноны акулууд буюу Холливудынхан хальснаа мөнхлөхөөр шийдсэн.  Амьд домог болсон энэ хатагтайн дүрийг  Холливудын алдарт жүжигчин Мишель Йео амилуулжээ. Энэ нь түүнийг  Мьянмарын эрх баригчдын шүдэнд зуугдах эхлэлийг тавьсан бөгөөд Мишель Йео Мьянмарын хил давах эрхээ хасуулжээ. Мьянмар буюу Бирмийн Янгон хотоос нутаг буцсан талаар Мишель Йео эхэлж хэвлэлийнхэнд дуулгасан бөгөөд энэ талаар Мьянмарын Засгийн газар болон гадаад хэргийн яам мэдэгдэл хийгээгүй юм.
Шулуун, эршүүд зантай энэ бүсгүй 20 гаран жил кино урлагт хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 25 томоохон дүрд тоглож байжээ.  Малайзийн мисс, бүжигчин энэ бүсгүй  "Гейшагийн дурсамж",  "Маргааш хэзээ ч үхэхгүй" зэрэг кинонд тоглож байсан бөгөөд өнгөрсөн оны 12-р сард Бирмд хүрэлцэн ирж Аун Сан Су Куитэй уулзаж байсан юм байна.

 

А.Баярмаа,
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top