Францад нэгэн сонирхолтой явдал болжээ. Парисын иргэд болох Пьер Тивиллон, түүний эхнэр Елэйн нарын насны намар болсон ч хувь заяаны эрхээр үр хүүхэдтэй болж чадаагүй аж. Гэтэл тэд энэ орон зайг амьтны үрээр нөхөхөөр шийдсэн байна. Үүний дагуу Гэгээн Мартины амьтны хүрээлэнгээс 13 настай эмэгтэй горилл үрчилж авчээ. Тэд үрчилж авсан гориллдоо Дигит хэмээх нэр хайрлаж, гэртээ тусгай өрөө гаргаж өгсөн гэнэ. 80 кг татах Дигит шинэ гэртээ амархан идээшсэн байна. Горилл сармагчинг хүний хамгийн ойрын төрөл гэж үздэг. Учир нь хүний 98 ДНХ-ийн 95 нь гориллынхтай таардаг аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )