Хакерууд томоохон компанийн цахим сүлжээг сүйтгэсээр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

Дэлхийн номер нэг алан хядах бүлэглэл "Аль-Каида"-гийн цахим сүлжээнд хакерууд халдсан байна. NВС News агентлагийн мэдээлснээр үл таних хакерууд тус бүлгийн сайтад халджээ. Үүний улмаас "Аль-Каида" бүлгийн гишүүд өөрийн сайт мэдээ, мэдэгдэл, дүрс бичлэгээ тавьж чадахгүй болсон байна. Мэргэжилтнүүд чухам ямар улсын, ямар бүлгийн хакерууд уг гэмт хэргийг үйлдсэнийг шалгаж, мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн байна. Ямартай ч тэд өндөр гэгдсэн хакерууд бөгөөд уг ажиллагааг урьдаас төлөвлөж гүйцэтгэсэн тул ямар ч сэжүүр үлдээгээгүй аж. Харин интернэт ертөнцөөс холбоо тасарсан алан хядагчид өөрийн сайтаа засахын тулд дор хаяж сарын хугацаа зарцуулах юм. "Аль-Каида"-гийн шилдэг программистууд сайтыг сэргээх ажилд оролцож, ирэх наймдугаар сараас өмнө дуусгана гэж амлажээ. Тэд уг хэргийн эздийг тогтоож, хариугаа хатуухан авна гэдгээ исламын телевизүүдээр дамжуулан мэдэгдсэн байна. Сүүлийн үед хакерууд хууль сахиулагчдын хяналтаас гарч, долоо хоног өнжихгүй цахим халдлага дайралт хийсээр байгаа билээ. Тэд сарын өмнө Пентагоны сүлжээг эвдсэн бол үүний дараахан Google, Microsoft, Sony зэрэг томоохон компанийн цахим сүлжээг сүйтгэсэн юм.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top