Тэд хvvхдэд хамгаас илvv хайртай

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12

Уилл Смит /жvжигчин/:

-Миний хvvхдvvд нэг л өөр шvv. Тэд хар багаасаа л ажил хийж эхэлсэн. Кинонд тоглож байгаа.

Том хvvтэйгээ “Аз жаргалын эрэлд” кинонд тоглож байхдаа бид Сан-Францискод бvтэн дөрвөн сар хамт амьдарсан. Гэтэл тэр хичээлээсээ хоцрох шахдаг юм байна. Тэгээд бидэнтэй хамт аялж, олон талын зvйлийг заах боломжтой хэд хэдэн багш олж өгсөн. Vнэхээр гайхалтай сургалт болсон доо. Одоо бол хvvхдvvд маань Холливудын “тэнэмэл амьдралд” өөрсдийгөө боловсруулаад аваад явах чадвартай болцгоосон. Тэд зөвхөн өөрсдийнхөө сонирхосон чиглэлээрээ л сурдаг. Хэрвээ надад бага байхад ийм боломж олгосон бол ч… Би одоо аз жаргалтай байна.

Михаил Пореченков /жvжигчин, ТВ-ийн хөтлөгч/

-Би ууртай аав биш. Надад хvvхдvvдтэйгээ хамт боломж тун ховор байдаг тул гэртээ ирэнгvvтээ л тэдэнтэй нуугдаж, хөөцөлдөн тоглох дуртай. Тvvнээс биш өндөр дуугаар огт харьцдаггvй. Ер нь би бяцхан хvvхдvvдэд хайртай. Агаарт гарч зугаалах бас дуртай. өвөл нь цанаар гулгаж, зун нь Валдай нуурын эрэг дэр очих жишээтэй. Хэрвээ чөлөөт орой гарвал гэр бvлээрээ паркт очих, кино vзэх эсвэл усан санд очиж сэлдэг. Ингэхдээ их тайван байж уцаарлахгvй, чанга орилохгvй, загнахгvй байхыг л эрхэмлэдэг. Эцэг эхийн хоорондын харьцаанаас л тэдний ирээдvй ямар байх нь хамаардаг.

Тиль Швайгер /найруулагч, жvжигчин/

-Юуны өмнө би хvvдvvддээ маш их хайртай гэдгээ хэлмээр байна. Тэд инээдтэй, галзуу бас маш сайн хvvхдvvд. Бид их зугаатай байдаг. Ер нь очиж vзээгvй, туршиж vзээгvй зvйл гэж бараг байхгvй байх. Одоо тэд маань олон улсын чанартай сургуульд сурч англи хэл vздэг. Хэл сайн сурахын тулд vргэлж субтитртэй кино vздэг болоод байгаа. Зун бид аялдаг. өнгөрсөн гурван сарыг бид аялаад л өнгөрөөсөн. Цаг зав л гарвал тэдэнтэйгээ хамт байж тоглохыг хvсдэг. Гэр бvл бол хамгийн том аз жаргал юм.

Мэтью Фокс /жvжигчин/

-Миний охин Кайл наймтай харин хvv Барон гуравтай. Хvvхэд хvмvvжvvлэх тал дээр би ааваасаа их vлгэр жишээ авдаг. Намайг багад хааяа нэг алганы амт vзvvлдэг байсныг би огт тоодоггvй. Эцэг маань зурагт огт vздэггvй хvн байлаа. Тvvнийг vзэхийн оронд ном их уншихыг зааж сургана. Тэгсэнээрээ ч би өдий зэрэгтэй эр болчихоод байна шvv дээ. Хvvхдvvдээ ч би ийм байдлаар хvмvvжvvлэхийг боддог. Ном уншиж юм тунгаан бодог. Тvvнээс биш бусдын адил өдөржин ТВ ширтэн суух хэрэггvй. Тэд миний тоглосон “Амьд vлдэх хэрэгтэй” киноны нэг ч ангийг vзээгvй болов уу. Гэхдээ энэ нь сургуулийн бага насныханд тийм тохирох школь биш байх. Тэд том болоод хэрвээ хvсэх юм бол тэр сонирхол татаад байсан кино зэргээ DVD-гээр vзчихэж болно шvv дээ.

Дон Жонсон /жvжигчин/

-Миний том хvv жvжигчин Жесси Жонсон. Тэр одоогоор Австралид нэгэн адал явдалтай кинонд тоглож байна. Тvvнийг их ирээдvй хvлээж байгаа. Дунд хvv Александр бол хөгжимчин. Нью-Йоркт амьдардаг. Охин Мелани сургуулиа төгсөөд байна. Охины хувьд өөрийн бизнестээ болох зорилготой тул одоо Их сургуульд орохоор бэлтгэж байгаа. Харин гэр бvлийн хамгийн бяцхан гишvvд маань дөнгөж тавтай, хоёртой. Тэд мэргэжлээ арай л сонгоогvй байгаа юм.  Гэхдээ тэдний хvссэн сонголтыг нь би дэмжинэ. Хvvхэд хэчнээн жаахан ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй л байдаг. Тиймээс би энэ хайртай хvмvvсээ бvгдийг нь өөрсдийнх хvссэнээр амьдрах бололцоог нь хангаж өгөх ёстой. Энэ л миний амьдралын зорилго бас аз жаргал юм даа.

Олег Газманов /дуучин/

-Эхнэр vргэлж л тэдэн рvv “галлаж” байдаг. “-Хичээлээ хий, оймсоо хааш нь шидсэн” гээд л… Хvмvvжилд нь дэндvv анхаарал тавиад байдаг юм шиг санагддаг. Надад тэр нь их төвөгтэй санагддаг. Яагаад гэвэл би зургаан настайгаасаа эцэггvй өссөн. Ээж эмч байсан тул би ихэнх цагийг ганцаараа өнгөрөөж, өөрөө л бvхнийг хийдэг байлаа. Гэхдээ би муу хvн болоогvй ээ. Яахав, зарим нэгэн муу зуршил байлаа. Тиймээс би хvvхэдтэй тайван харьцдаг. Тэдэнд бvхнийг хийхийг зөвшөөрдөг. Тэд өглөөнөөс vдэш болтол ажилладаг. Бас сурдаг. Бидэнд огт саад болдоггvй. Хvvхэд гэдэг бол эрvvл бие организм. Тэд аз жаргалтай л байх ёстой. Гvйлдээд л, хөхрөлдөөд л… Ер нь тэднийг өөр гаригийн иргэд гэмээр санагддаг.

К.Саша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top