Сөүл хотын төв дэх Хятадын Элчин сайдын яамны ойролцоо Бээжингийн олимпыг эсэргүүцэн, бойкот хийхийг шаардсан залуусын жагсаал зохион байгуулагдаж эхэллээ.
Олимпын наадмын үеэрх шүүгчийн маргаантай шийдвэр болон соёлын асуудалтай холбоотой маргаанаас үүдэн зохион байгуулагдаж буй Хятадын эсрэг энэхүү хөдөлгөөн нь сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд саад учруулж болзошгүй аж.
Уг жагсаалд оролцогчдын дийлэнх нь 20-30 насныхан. Тэднийг ашиглан өрсөлдөгч намууд Хятадыг үзэн сэтгэлгээг улам дэвэргэх хандлага үүсгэж байж болзошгүй гэх хардлага ч мөн гарч эхэлжээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Юүн үүнийг өөрт ашигтайгаар эргүүлж байж мэднэ. Хятадыг эсэргүүцэх сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байсан тэрбээр энэхүү үйл явдлыг зохион байгуулж, сонгогчдын саналыг урвуулах зорилготой байж болзошгүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )