АНУ-д мах болон шатахууны үнэ нэмэгджээ. Инфляц сүүлийн 40 жилд байгаагүй ихээр нэмэгдэж, дээд цэгтээ хүрсэн бөгөөд энэ нь тэдний худалдан авах чадварт нөлөөлж, хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт багассан байна.
Тэр дундаа латин гаралтай хүмүүст энэ нь хүнд цохилт болж байгаа аж. Тэд цагаан арьстнуудыг бодвол цалин бага авдаг бөгөөд ковидын үед ажлаасаа халагдах магадлал нь өндөр байсан гэнэ.
Орлогынхоо дийлэнх хувийг хоол хүнс, цахилгааны төлбөртөө зарцуулдаг байсан тэд хадгаламждаа мөнгө хийж чадахгүйд хүрчээ.
Тус улсад цахилгааны төлбөр 12-р сарын байдлаар өнгөрөгч оны мөн үеийнхээс 29.1 хувь, бензин 49.6 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )