Оросын Оскарын шагналт “Амьдрал нулимсанд дургүй” киног мэдэхгүй хүн ховор. Тус киноны гол дүрээр олонд танигдсан жүжигчин Вера Алентова гоо сайхны ажилбаруудын дараа танигдахын аргагүй өөр болсон билээ. Өдгөө 79 настай түүнийг жам ёсоороо өтөлсөнгүй, дүр төрхөө муухай болголоо гэж шүүмжлэх хүн олон.
Тэгвэл Вера энэ удаад дахин өөрчлөлт хийжээ. Түүний охин Юлия Меньшова ээжийнхээ зургийг цахим хуудсандаа тавьсан байлаа.
Өнгөрсөн зун нөхөр Владимир Меньшовыгоо ковидын улмаас алдсан Вера Алентова өөрөө ковидыг ялж, театртаа эргэн орсон юм.
Пушкины нэрэмжит Москвагийн драмын театрт ажилладаг Вераг энэ удаад улам өнгө оржээ хэмээн фэнүүд нь дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )