-1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо өсчээ
-МЭӨ-ний VII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн vед анхны зоосон мөнгө бий болжээ
-Тэгвэл цаасан мөнгө мөн л Хятадад МЭ-ний VII зуунд бий болсон
-Америкт 18-р зуун гэхэд мөнгөөр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэж байжээ.
-МЭӨ 3-2 мянган онд Месопотамид анхны банк vvссэн. Томоохон сvм, орон нутгийн захиргааны байранд vнэт эдлэлийг хадгалдаг болсон байна.
-910 оноос Хятадад цаасан мөнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн байна
-1156 онд анх удаа мөнгөн тэмдэгтийг өөр орныхтой солих vйлчилгээ нээгджээ. Энэ байдал 1.6 мянган жил vргэлжилсэн байна.
-12 зуунд Хойд Италид банкний vйлчилгээ vзvvлдэг байр/төв/-ууд ихээр баригдаж эхлэв
-1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мөнгө орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль 13-р зууны vед бий болоод байсан гэдэг
-1661 онд анх удаа Шведэд улсын төв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн. Тэгвэл Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна.
-1705 онд мөнгө болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх “Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money” хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло
-1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80% нь ийм төрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байлаа. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ.
-1937 онд санхvvгийн албанд нэнэ шаардлагтай гэх анхны комьютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээжээ. Харин анхны жинхэн комьютер /ENIAC/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Ниийт жин нь 30 тн, секундэд 5 мянган зvйл хэвлэх чадалтай байсан гэдэг. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг.
-1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтаны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсоноор энэ ь олон улсад хэрэглэгдэх чөлөөт мөнгөн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.
1950 онд Diners Club-аас анхны төлбөрийн картыг бий болгожээ. Тvvгээр уг ресторанд идсэн өглөөний цай, өдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг байв. Харин хоёр жилийн дараа гэхэд Franklin National Bank нь банзкны тооцоог хийж болох төлбөрийн картаа vйлчлvvлэгчиддээ зарж эхэлсэн байна.
-1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон гэдэг. vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Advanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилсан байна
-1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцогдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдэд байв
-1977 он. APPLE-ийн персонал компьютер анх удаа чөлөөт худалдаанд гарав. 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо өсчээ
-1993 онд мөнгөний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарт-кзарт худалдаанд гарчээ. 1996 оны Атлантын Олимпын vеэр нийтдээ 300.000 смарт-карт худалдагжээ.
-1998 он. АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биентэйгээ компьютер ашиглан мөнгө шилжvvлэх электрон шуудантай болжээ. Мэн vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болов. 1990-ээд төгсгөл гэхэд олон төрлийн “интернет-мөнг” бий болоод байлаа. Clickshare, The Internet Dollar, Internet Cash, NetCheque гэх мэт
-2002 оноос Европ тив “евро” хэмээх нэгдсэн нэг мөнгөн дэвсгэрттэй болсон. Гэхдээ евронд шилжих явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзнэ
-2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт мандел 2040 он гэхэд дэлхийн хvн төрөлхтөн нэг л мөнгөн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгджээ. Ингэхдэ Америк, Европ, Японы мөнгөн дэвсгэрт vvнд хvчтэй нөлөөлнө гэжээ. Ингэснээр доллар, евро, йен гурвын дундаас “дей” эсвэл “интор” гэдэг мөнгө “төрөх” аж
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )