Лэди гага японы ерөнхий сайдаас сарнай цэцгийн баглаа авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Америкийн алдартай поп дуучин Леди Гага гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн захидал бүхий сарнай цэцгийг Японы Ерөнхий сайд Наото Канаас авчээ. Энэ тухайгаа дуучин «Твиттер» болон «Фейсбүүк» дэх хуудсандаа мэдэгдсэн бөгөөд харин дараа нь энэ мэдээллийг Токиогийн хэвлэлүүд баталсан байна. Өвөрмөц дүр төрхөөрөө ялгардаг шоу бизнесийн од Японд болсон хөнөөлт байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах томоохон буяны ажлыг эхлүүлсэн юм. Тэрбээр «Бид Японы төлөө залбирч байна» гэсэн бичигтэй бугуйвчийг 5 доллароор худалдах ажлыг зохион байгуулан 3 сая орчим доллар цуглуулж, байгалийн гамшигт өртсөн хүмүүст илгээжээ. Мөн долоо хоногийн өмнө 25 настай дуучии Японд очиж, Токио хотноо болсон буяны тоглолтод оролцсон байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Леди Гага хандивын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдсан юм. Америкийн нэгэн хуулийн компаниас түүний нэр дээр Холбооны шүүхэд мэдүүлжээ. Дуучны буяны ажилд оруулсан хувь нэмрийг нь хуульчид хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүнийг байгалийн гамшигт өртөгсдөд үзүүлэх тусламжийг «ямар ч үлдэгдэлгүйгээр» илгээх үүргээ зөрчсөн хэмээн буруутгасан байна. Тэд Леди Гагагийн «үйлдсэн хэргийг илрүүлэн» хандивын мөнгийг бүрэн бүтнээр нь эргүүлэн өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top