Эрээнээс тээвэрлэх ачааны үнэ ЭРЧИМТЭЙ буурчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр Эрээн хотын “Хуй Тун” ложистик бүсэд халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул Эрээн хотод хөл хорио тогтоож, боомтын үйл ажиллагааг түр зогсоосон. 

Ингээд оны эхнээс чингэлэг тээвэрлэлт эхэлсэн ба тухайн үед нэг метр куб ачаа 3000 юаниар үнэлэгдэж байсан бол Цагаан сарын дараа ачаа тээврийн үнэ хоёр дахин буурчээ.

Замын-Үүд, Эрээний боомт хэвийн ажиллаж байхад нэг метр куб ачааг 1200 юаниар ачдаг байсан бол одоо 1500 юань болоод байна. Өөрөөр хэлбэл, хэвийн үед ачиж байсан ханш руу нэлээд дөхжээ. Гэвч хилийн нэвтрэх хурд хангалтгүй байгаад тээврийн жолооч нар шүүмжлэлтэй хандаж байгаа аж. 

Ачаа тээврийн үнэ, хилийн нэвтрэх хурдаас хамаарч Монгол Улсад бараа материалын үнэ хэд дахин өсөөд байсан билээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.9.46.174) 2022 оны 02 сарын 16

1200 байснаа 1500 болж эрчимтэй өсчээ гэж бичих байсан юм уучлаарай

1  |  0
Зочин(139.5.216.254) 2022 оны 02 сарын 16

Дунд дамчид үнээ буулгахгүй бгаа шүү дээ. Тэднийг өмдөндөө шээтэл нь торгоод өгөөч

0  |  0
Зочтн(202.126.90.107) 2022 оны 02 сарын 16

Ингэж худлаа шаахаа боль

1  |  0
Top