Холливудын жүжигчин Стивен Сигал Чингис хааны тухай кино бүтээх бодолтой байгаа бөгөөд их хааны дүрд өөрөө тоглохыг хүсч байгаа ажээ. Казахстаны нийслэлд болж буй «ASTANA-2011» олон улсын экшн-киноны хоёрдугаар наадмын үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ингэж хэлсэн байна. Стивен Сигал мөн Орос, Казахстаны кино найруулагчидтай хамтран ажиллах бодолтой байгаагаа мэдэгджээ. «Одоо Оросын найруулагчидтай хамтарсан төсөл боловсруулж байгаа. Бид зөвхөн кино зохиол дээр хамтран ажиллахаас гадна санхүүгийн асуудлыг зохицуулна. Би Казахстаны найруулагч Тимур Бекмамбеттой хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байгаа» гэж тэрбээр хэлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )