Зургаан настай Пэйсли охиныг сураггүй алга болсноос нь хойш хоёр жил хагасын дараа гэрийнх нь шатны дор байрлах хонгилоос олсон тухай Нью Йоркийн цагдаа нар мэдээллээ.
Түүнийг 2019 онд алга болсон тухай эцэг, эх нь болох Кимберли Купер, Кирк Шултис нар мэдээлж байжээ.
Алга болох үедээ 4 настай байсан Пэйслиг эрэн хайх ажлыг яаралтай эхлүүлж, цагдаа нар гэрт нь хэд хэдэн удаа очиж байсан ч нэгжих зөвшөөрөлгүй байсан учир түүнийг хонгилд байгааг олж чадаагүй байна.
Охины эцэг, эх түүнийг асран хамгаалах эрхгүй байсан бөгөөд тэд охиныг гэртээ нуусан байж магадгүй гэх мэдээлэл авсан цагдаа нар 2.5 жилийн дараа нэгжих зөвшөөрөлтэй болсноор өнгөрөгч Даваа гарагт гэрт нь нэгжлэг хийж эхэлжээ.
Нэгжлэг өдрийн 16:00 цагт эхлэх ёстой байсан ч оройн 20:00 цагийн үед бэлэн болжээ. Түүний аав "Охиныг хаана байгааг мэдэхгүй" хэмээн удаа дараа мэдүүлж байсан бөгөөд 2019 оноос хойш түүнийг огт хараагүй хэмээн хэлсээр байсан аж.
Нэгжлэг эхэлснээс цагийн дараа нэгэн цагдаа шатны дор байрлах хонгил сэжигтэй байгааг анзаарч, шатны завсраар гар чийдэн тусган, хөнжил шиг зүйл байгааг олж харжээ. Ингээд цагдаа нар шатыг хуулж эхэлтэл бяцхан нарийнхан хөл цухуйж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн шалгатал Пэйсли охин ээж Кимберли Куперийн хамтаар харанхуй, чийгтэй хонгилд нуугдсан байсан гэнэ.
Цагдаа нарын хэлж буйгаар шатны хонгилыг тэднийг нуухын тулд барьсан байж болзошгүй байгаа гэнэ. Цагдаа нарыг ирэх бүрд тэд энэхүү хонгилд нуугддаг байсан байж магадгүй бөгөөд охиныг эмнэлэгт шилжүүлэн, эцэг, эхийг нь саатуулах байранд аваачсан байна.
Охины ээж Куперийг ийнхүү хориход түүний нөхөрт тусалж байсан залууг мөн саатуулсан бөгөөд тэдэнд асрамжийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, хүнд гэмт хэрэг үйлдсэн, хүүхдийн ирээдүйд заналхийлсэн хэрэгт буруутгажээ.
Тэдний шүүх хурал өчигдөр (2022.02.16) болох байсан ч энэ сарын сүүл хүртэл хойшлуулжээ.
Охины биеийн байдал сайжирсэн бөгөөд сэтгэл санааны хувьд ч тогтвортой болжээ. Түүнийг хууль ёсны асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх гурван этгээдийн хүүхдэд ойртох эрхийг хасжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Мэдрэл муутай сэтгэцийн өвчтэй малнуудыг устгаж байвал таарна.
iim muusain adguusnuudiig bur huuhedtei boloh erh sex hiih erhgui bolgoh heregtei, hargis humuust hargis l handah heregtei
Энд нэг зүйлийг анзаарч байна уу? Хүүхдээ заазуурдаад байгаа, нялх үрээ гудманд, хогийн саванд хаяад байгаа аав ээжүүдийг эцэг эх байх, хүүхэдтэй ойртох эрхийг нь хасдаг юм байна шүү дээ.